
Энэхүү мэдээг хүргэхийн өмнө танд бяцхан түүх өгүүлье. Тайваны нэрт дизайнер бүсгүй Сие Ли Сианы уран бүтээлийн олз омог муудаж, шинэ санааны мухардалд орж гэнэ. Тэр гутарсан сэтгэлээ сэргээхийн тулд Хятад нутгийн зүүнээс баруун тийш мотоциклоор хөндлөн гулд аялахаар шийджээ. Сие Ли Сиан гурван сар аялсны эцэст Сичуань мужийн Рүо Эр Гай сианы Банюү тосгонд ирсэн байна. Яг тэр үеэр тосгонд морин уралдаан болж байв. Сие Ли Сиан уралдааныг үзэх гэж яваад мотоциклоо шаварт суулгачихав. Түүнд нутгийн нэгэн түвд залуу тусалж шавраас гаргасан нь Ранбүо байлаа.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11