
Тэд Банюү тосгонд архитектурын өвөрмөц шийдэл бүхий авангард загварын барилга барьж түүн дотроо түвд үндэстний ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан үзмэр гаргахаар шийджээ. Ийнхүү 2013 оны 5 сараас барилгын ажлаа эхлүүлсэн байна. Барилгын ажилд 2 сая гаруй юаний хөрөнгө оруулсан бол дотоод загвар дизайн, засал чимэглэл, тусгай хэрэгсэл, үзмэрийн зүйлсийг худалдаж авахад 5 сая юан зарцуулжээ. Музейд түвдийн хонь, сарлаг болон зэрлэг амьтны чихмэл, нутгийн иргэдийн уламжлалт дээл хувцас, гэр сууц, ахуйн хэрэглээний сав суулга, модон эдлэл зэргийг тавьснаас гадна Сие Ли Сианы модерн маягийн уран бүтээлийг дэлгэж тавьсан нь музейг улам сонирхолтой болгожээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11