
Хэдхэн жилийн өмнө Занва хийдийн Жүндэ гэгээн түвдийн уламжлалт танка зургийг урлан бүтээх эрдмийг хойч үедээ өвлүүлэн дэлгэрүүлэх зорилгоор хувийн сургууль байгуулжээ. Тус сургууль Хятадын Сичуань мужийн Түвд үндэстний өөртөө засах Аба жөүгийн Рантан сианд бий. Жүндэ гэгээний хувийнхаа хөрөнгөөр байгуулсан тус сургууль түргэн өргөжиж өдгөө 400 гаруй сурагчтай болжээ. Сургуульд хүүхэд залуусыг танка зураг, зээгт наамал, түвдийн уламжлалт анагаах ухааны чиглэлээр үнэ төлбөргүй сургаж байна.
1 2 3 4 5 6 7 8