|
|
||
Бид сургуультай танилцахаар зорьж очсон юм. Алс бөглүү нутагт байгуулсан гэхэд бас ч гэж нэлээд тав тухтай орчныг бүрдүүлж чаджээ. Дунд нь талбай үлдээж дөрвөлжин хэлбэрээр хүрээлж барьсан хоёр давхар байшинд сургалт явуулж байлаа. Булангийн нэг ангиас уншлагын дуу сонсогдохоос бусдаар нам жим. Бид анги танхимаар орж үзэхэд янз бүрийн насны хүүхэд залуус, хөвгүүд охид бурхан бүтээх ажлаа хичээнгүйлэн гүйцэтгэнэ. Тэд тус тусын зургаа зурахдаа нэг зураас буруу тавьчихвий хэмээн ихэд махран хичээж байх шиг санагдсан юм. Нэг ангид ойролцоогоор гучаад сурагч байх бөгөөд насны хувьд зарим нь арав хүрээгүй, зарим нь гуч гарсан гэмээр.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |