• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АПЕК-ийн сангийн сайд нар нэгдсэн тунхаг гаргав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-10-23 10:26:30

        АПЕК-ийн сангийн сайд нарын 21-р хурал 22-ны өдөр Бээжинд амжилттай өндөрлөлөө. Тус хурал 4 том сэдвийн хүрээнд өрнөж, "АПЕК-ийн сангийн сайд нарын 2014 оны нэгдсэн тунхаг "-ийг гаргаж, талууд бүтцийн зохицуулалтыг цаашид эрчимжүүлж, өнөөгийн эдийн засгийн хөгжилд оршиж буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэн, өсөлтийн нөөц хүчийг эрчимжүүлэхээр боллоо.

       Нэг өдөр үргэлжилсэн тус хурлаар эдийн засгийн цогцын 21 гишүүний сангийн сайд нар "Бүс нутгийн макро эдийн засгийн байдал ба хэтийн төлөв", "Дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө нийлүүлэх хамтын ажиллагаа", "Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг ахиулах татварын бодлого болон өөрчлөлт", "Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг банк санхүүгээр дэмжих " зэрэг бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн чухал асуудлаар нийтлэг ойлголтонд хүрч, ажил хэрэгч үр дүнд хүрсэн байна.

       Хятадын сангийн сайд Лөү Живэй хэлэхдээ, энэ удаа дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө нийлүүлэх асуудлыг голлон хэлэлцсэн. Сангийн сайд нар РРР-гийн төсөл зэрэг хөрөнгө нийлүүлэлтийн аргаар урт хугацааны санхүүжилт хийж, Ази Номхон далайн бүс нутгийн дэд бүтцийн байгуулалтад хөрөнгө мөнгө дутагдаж байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал гаргасан гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе