• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын гишүүд байгаль орчин хамгаалахад анхаарал тавьж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-07 16:52:40

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 3-р сарын 5-нд 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганд Засгийн газрын ажлын тайлан тавихдаа, эрчим хүч хэмнэн бохир бодис гадагшлуулах, байгалийн орчны бохирдлыг засах ажлыг сайн хийх хэрэгтэй. Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний хувьсгал хөгжил ардын амьдралтай холбоотой. Салхин цахилгаан, фото цахилгаан, био энерги, усан цахилгааныг идэвхтэй хөгжүүлж, цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулан занарын хий, нүүрсэн давхаргын хийг нээн ашиглах хэрэгтэй гэжээ.

Энэ тухай Өвөр Монголоос ирсэн УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Өвөр Монголын Өөртөө Засах орны УТЗЗ-ийн хорооны дарга Рэнь Япин, бүх улс нэгдмэл үзэл санааны дагуу үйлдвэрлэлийн хүчийг ерөнхийд нь байршуулж, эрчим хүчний хорогдол, бохир бодисын гаргалтын үзүүлэлтийг шинжлэх ухаанчаар тохируулах хэрэгтэй.

Улс орны эрчим хүчний эрэлт хэрэгцээнд Өвөр Монгол урьд нүүрсийг шууд хүргэхээр гол болгож, жилд 600 сая тонн нүүрсийг бусад мужид хангадаг байсан. Зам дагуу бохирдол ихтэй бөгөөд хорогдол ч их, тээврийн дарамт их байдаг. Одоо улс орноос Өвөр Монголыг цэвэр эрчим хүчний бааз болгохоор тодорхойлж, нүүрсний эх баялгийг тухайн газар нь боловсруулж цахилгаан эрчим хүч болгон бусад мужид дамжуулах болжээ. Төлөвлөгөөний дагуу 2020 онд Өвөр Монгол өндөр хүчдэлт цахилгаан дамжуулах хэмжээг 130 сая киловатт болгож жилдээ 830 тэрбум киловатт цаг цахилгаан хангах болно. Ингэснээр жил бүр 400 сая тонн нүүрс ашиглах болно. Цэвэр эрчим хүчээр хангахын дагуу эрчим хүчний хорогдол, бохир бодис гаргах үзүүлэлтийг Өвөр Монголд тооцон өгч байгаа нь зохисгүй юм. Улс орноос Өвөр Монголд онцгой харгалзал үзүүлэн эрчим хүчнийг хорогдуулах, бохир бодис гаргах үзүүлэлтийн талаарх шалгалтаа өөрчилж, улс орны цэвэр эрчим хүчний баазын байгуулалтыг батлах хэрэгтэй гэжээ.

Хоёрт. Төв засгийн газраас ӨМӨЗО-ны экологийн хамгаалалтад олгох дэмжлэгийн эрчээ нэмэгдүүлэхийг санал болгож байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ӨМ-д ажиллахдаа "Өвөр Монгол бол Хятад улсын умард нутгийн хамгийн чухал халхавч" гэсэн юм. Үүний дээр ӨМӨЗО-ны газар зүйн байршлаас шалтгаалж, 8 сая 667 мянган га тал нутгийн бэлчээр хөрс экологийн хамгаалалтад маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг.

ӨМ-ын тал нутгийн экологийг хамгаалах нь умард нутгийн элсэн шуурга, агаарын бохирдлыг сэргийлэн засахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгойг хязгаарлаж, мал сүрэг, нутаг бэлчээрийн даац хоорондын тэнцвэрийг зохицуулах талаар нэлээд амжилт гаргасан боловч цаг уурын өөрчлөлт, хүнээс шалтгаалсан хүчин зүйлийн улмаас бэлчээр нутгийн хөрсний шим муудах, цөлжих зэрэг асуудлууд мөн л хүнд хэцүү байна. Урт хугацааны туршид тал нутгийн экологийг хамгаалах талаар Төв засгийн газрын хөрөнгө оруулалт, дэмжлэг нөхвөр нь хүрэлцэхгүй байна.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд нутаг бэлчээрийн нөхөн олговор өгч байгаа боловч, нөхвөрийн баримжаа дор, бодлогын хамрах хүрээ явцуу зэрэг асуудал, малчдын ашиг орлогод нөлөөлж байна. Түүнчлэн энэ 5 жилийн хугацаатай нөхвөрийн бодлого удахгүй дуусах гэж байна. Тиймээс Төв засгийн газар нутаг бэлчээрийн экологийг хамгаалах эрчээ нэмэгдүүлж, нөхвөрийн баримжаа, цагийн хязгаар, хамрах цар хүрээ зэргийг улам боловсронгуй болгохыг санал болгож байна гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе