• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын гишүүд байгаль орчин хамгаалахад анхаарал тавьж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-07 16:52:40

Харин эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ, ялангуяа ӨМӨЗО гадагш цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын бүтээн байгуулалт, нүүрсний давхаргын хийг нээж ашиглах тухай УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны гишүүн Хань Жирань саналаа дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ:

Өвөр Монгол маш их нүүрсний нөөцтэй бөгөөд элбэг дэлбэг нүүрсний давхаргын хийтэй. Гэвч цэвэр эрчим хүчийг хөгжүүлж ашиглах нь бага байна. Америк занарын хийг нээн хөгжүүлж ашигласнаар эдийн засгийн маш их ашиг хүртсэн. Нүүрсний давхаргын хийг хөгжүүлж ашиглах техник нь занарын хийг бодвол маш хялбар байдаг. Иймээс энэ удаа би цэвэр эрчим хүчийг хөгжүүлж ашиглах эрч хүчээ нэмэгдүүлэхийг санал болгосон юм. Хэрэв нүүрсний давхаргын хийг үр ашигтай нээн ашиглаж чадвал, Хятадын газ дутагдах байдлыг намжаах төдийгүй эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж, бохирдлыг засахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Өвөр Монгол Хятадын эрчим хүчний чухал баазын хувьд, жилд гуравны нэг хувийн цахилгаан эрчим хүч хэрэглэхгүй байна. Учир нь бидний өөрийн эрэлт хэрэгцээний хэмжээ үйлдвэрлэх хэмжээнээс бага байгаа бөгөөд гадагш дамжуулах онц өндөр хүчдэлийн шугамгүй байгаа явдал юм. Иймээс цахилгаан хүчийг дамжуулах өндөр хүчдэлийн шугамын тоо хэмжээг нэмэгдүүлэх тухай санал дэвшүүлсэн гэжээ.

\Сэтгүүлч: Д.Хүчитбаатар\


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе