• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ёслолд оролцов

CRI       (GMT+08:00) 2015-05-10 13:58:12

Орон нутгийн цагаар 5-р сарын 9-нд ОХУ ёслол төгөлдөр арга хэмжээ зохиож, эх орноо хамгаалах дайны ялалтын 70 жилийн ойгоо тэмдэглэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон дэлхийн 20 гаруй улс орон, газар нутаг, олон улсын байгууллагын удирдагчид тус ёслолд оролцон, Оросын ард түмэнтэй хамтаар энэхүү дурсгалт өдрийг тэмдэглэсэн байна.

5-р сарын Москва өвс мод ногоорон, туг давлаа намирч, Улаан талбай жавхаа төгөлдөр сүрлэг үзэсгэлэнтэй байлаа. Ши Жиньпин дарга, гэргий Пэн Ли Юанийн хамт Кремлийн ордонд хүрч, тэнд түүнийг хүлээж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай гар барин дотноор мэндэлсэн байна. Дараагаар нь Ши Жиньпин дарга болон түүний гэргий ерөнхийлөгч Путины бараа бололтойгоор бусад хүндэт зочдын хамт Улаан талбайн парад шалгах индэрт гарч, Улаан талбайд болох цэргийн парадыг сонирхсон байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе