• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин эх орны дайны ялалтын 70 жилийн ойн ёслолд оролцов

CRI       (GMT+08:00) 2015-05-10 13:58:12

10 цагт Кремлийн ордны хонх дуугарч ёслолын арга хэмжээ эхлэв. Цэргийн найрал хөгжмийн хамтлаг "Ариун дархан дайн" гэсэн эгшгийг уянгалж, далбаа хамгаалагчид ОХУ-ын төрийн далбааг хамгаалан талбайд орж иржээ.

Ерөнхийлөгч Путин үг хэлж, эх орны дайны ялалт Дэлхийн хоёрдугаар дайны үйл явцыг шийдэж, Европ тивийн ард олныг Гитлерийн фашист ноёрхлоос чөлөөлсөн юм. Энэхүү ариун дархан дурсгалт өдөр бид харанхуй балмад хүчинтэй мөр зэрэгцэн байлдаж явсан ахмад үеийнхнээ дурсан санагалзаж байна гэжээ. Путин хэлэхдээ, Хятад улс Ази тивд милитаризмын эсрэг байлдаж явсан гол хүчин болж, түг түмэн хүний амь насаа гарздуулсан юм. Бидний өнөөдрийн энэхүү дурсгах үйл ажиллагаа нь энх тайван амар амгалан, эвсэлд үл нэгдэх үндсэн дээр энх тайван, амар амгалан ирээдүйг байгуулахын төлөө юм гэжээ.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе