• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын Соёлын Наадам" Арын Сайхан Хангайд болов

CRI       (GMT+08:00) 2016-08-08 15:59:41

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Хятадын Соёлын Төвийн дарга хатагтай Ли Вэй, Элчин сайдын яамны Зөвлөх Ли Яньжүнь болон Элчин сайдын яамны бусад ажилтнууд, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дэд дарга Хасбагана, УИХ-ын гишүүн Баатарбилэг, Архангай аймгийн Засаг дарга Мөнхнасан, Аймгийн иргэдийн хурлын дарга Өсөхбаяр, МУ-ын БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Гантөмөр, МУ-ын Урлагийн ажилтны холбооны тэргүүн, Урлагийн гавъяат зүтгэлтэн Тунгалаг, Архангай аймгийн Засаг даргын орлогч Болормаа, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Лхагвасүрэн, Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгийн Архангай дахь салбарын тэргүүн Баатар нар нээлтийн ёслолд оролцож, хатагтай Ли Вэй, ноён Лхагвасүрэн нар нээлтийн арга хэмжээг даргалсан байна.
Архангай аймгийн Засаг дарга Мөнхнасан хэлсэн үгэндээ "Хятадын Соёлын Наадам" Архангай аймагт болж байгаад маш их баяртай байна. Хятадын тал олон талаар манай аймгийг туслан дэмжиж байдаг. Үүний нэг илрэл нь тун удахгүй Хятадын буцалтгүй тусламжаар 150 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг байгуулагдах гэж байна. Мөн хэдхэн хоногийн дараа манай аймгийн тэргүүний шилдэг 50 залуу Хятад улсад сургалтанд хамрагдахаар явах гэж байна. Түүнчлэн манай аймаг Хятадын Юньнань муж ӨМӨЗО, ӨМӨЗО-ны Улаанхад хоттой найрсаг харилцаа тогтоож, соёл боловсрол, эдийн засаг худалдаа зэрэг салбарт хамтран ажиллаж байна" гэжээ.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин "Улс төрийн итгэлцэл, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн солилцоо бол хоёр орны харилцааны хөгжлийн гурван чухал тал мөн. Харин орон нутгийн хамтын ажиллагаа бол хоёр орны хамтын ажиллагааны чухал чиглэл мөн. Хятадын тал Архангай аймгаар жишээлэн МУ-ын орон нутгуудтай найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа соёлын солилцоогоор дамжуулан хөгжүүлнэ. Хятадын тал Хятад, Монголын харилцаанд ашигтай бүхнийг нааштай дэмжих болно" гэж онцлон хэлсэн байна.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе