• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тал нутгийн гэрэлт сувд"--Өвөр Монголын Их Сургууль ба түүний Монгол Судлалын Дээд Сургууль

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

      1957 онд байгуулагдсан Өвөр Монголын Их Сургууль нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв Хөх-хотод байрлаж байдаг. Уг их сургууль 1978 онд үндэсний гол их дээд сургуулийн жасгаалтад хамрагдаж, 1997 онд "211 төсл"-ийн хүрээн дэх бүх Хятадын гол байгуулалтын 100 их дээд сургуулидын нэгээр шалгарч, 2004 онд Өвөр Монголын Өөртөө Засах Район болон Боловсролын Яамны хамтран байгуулалт хийх сургууль болсон байна.

     Өвөр Монголын Их Сургуулийн анхны захирал нь тухайн үед Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Өвөр Монголын Өөртөө Засах Районы дарга агсан Улаан-хүү юм. Уг их сургууль байгуулагдсаны анхны үед, Бээжин Их Сургууль зэрэг 10 гаруй нэрт их дээд сургуулийн 40 гаруй шилдэг багш тэнд хичээл сургалт хийж байжээ.

Өвөр Монголын Их Сургуулийн захирал, доктор, профессор Чэнь Гүөчин их сургуулийн байдлаа таницуулж байгаа нь

     Өнөө, матматикийн судалгаа шинжилгээний ажлыг олон жил хийж, оновчлол болон тооцооллын механикийн ухааны салбарт гарамгай үр бүтээлтэй ажиллаж байгаа доктор, профессор Чэнь Гүөчин уг их сургуулийн захирлаар ажиллаж байна.

     Тэрээр сурвалжлагчид сургуулийнхаа байдлыг танилцуулж хэлэхдээ, үндэстний болон орон нутгийн онцлогтой, өндөр төвшинтэй ерөнхийлсөн чанартай их сургууль болгон бүтээн байгуулах зорилтыг Улаан-хүү дарга анх сургууль байгуулах үед дэвшүүлсэн юм. Олон жилийн турш, манай сургууль энэ зорилтыг баримтлан, сугуулийнхаа үндэстний онцлогтой байхыг онцлон чухалд үзэж, Өвөр Монголын үндэстний соёл боловсролыг хөгжүүлэх, үндэстний шилдэг боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлэхийн тулд, үндэстний соёлын өвөө залгамжилан хөгжүүлэх, эрин үеийн тэргүүний дэвшилт эрдэм ухаанд мэргэжсэн эрдэм чадвартай хүмүүсийг олноор бэлтгэн хүмүүжүүлэхээр чармайн ажиллаж ирсэн юм гэжээ.

     Түүний танилцуулснаас үзвэл, Өвөр Монголын Их Сургуулийн оюутан сурагчдын дунд, Монгол үндэстний оюутан сурагчид нь оюутан сурагчдын нийт тооны гуравны нэг хувийг эзэлж, үүний дээр, Орчон, Эвэнки, Дагуур зэрэг үндэстний цөөнхүүдийн оюутан сурагчдыг нэмж тооцоолбол их төлөв 35 хувьд хүрч байгаа аж. Багш нарын дотор, Монгол үндэстний багш мөн гуравны нэг хувийг эзэлж байгаа юм байна. Чэнь Гүөчин захирал цааш нь хэлэхдээ, дунд сургуулийн шатанд монголоор хичээллэж байсан сурагчдын тоо нь 18—20 хувьд хүрч байгаа бөгөөд эдгээр хүүхдүүд голцуу манай сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль, Хууль Зүйн Дээд Сургуульд сурч байгаа ба хэсэг зарим нь хятадаар хичээллэж буй мэргэжлийн чиглэлээр сурч байна. Өвөр Монголын Их Сургуульд үндэсний зэрэглэлийн эрдэм шинжилгээний хоёр чухал салбар байдгийн нэг нь Монгол хэл, утга зохиолын салбар, нөгөө нь био-судлалын салбар юм. Боловсролын Яамнаас Монгол Судлалын Дээд Сургуульд Монгол Судлалын Төв байгуулан ажиллуулж байна. Үүнээс гадна, бид бас Угсаатны Судлал болон Социологийн Дээд Сургуультай. Эдгээр сургуулиуд нь бүр үндэстний боловсролтой нягт холбоотой байдаг юм гэжээ.

     Үндэстний боловсролын тухай намын чиг шугам, бодлогыг нямбай хэрэгжүүлж, нэг талаар, улс оронд ёс суртахуун, эрдэм ухаан, бие махбод зэрэг бүх талаар хөгжсөн социалист бүтээн байгуулалтад эрдэм чадвартай хүмүүсийг олноор бэлтгэн өгч, нөгөө талаар, үндэстний соёлын хөгжил цэцэглэл ба орон нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшилд хувь нэмэр үзүүлэх үүргийг бид хүлээж байгаа юм. 50 гаруй жилийн хугацаанд, Өвөр Монголын Их Сургууль олон төрлийн тусгай мэргэжлийн эрдэм чадвартай 50000 гаруй хүнийг бэлтгэн хүмүүжүүлсэн бөгөөд тэд одоо дотоод гадаадын их оон салбарт гарамгай үр бүтээлтэй ажиллаж, олон салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, гол хүчин болж байна. Өвөр Монголын Их Сургууль нь Өвөр Монголын үндэстнүүдийн ард иргэдэд "Тал нутгийн гэрэлт сувд" хэмээн нэрлэгдсэн байдаг.

     Өвөр Монголын Их Сургуульд дээд сургууль 17, Олон нийтийн хичээл сургалтын газар 1, дээд сургуулиудын харьяа салбар 36 байдаг ба докторант, аспирант, үндсэн ангийн оуютан, өндөр зэргийн тусгай мэргэжлийн сургуулийн сурагч зэрэг заан сургалтын шаталсан ангилалуудтай. 2007 оны 6-р сарын байдлаар, уг сургуульд 2429 багш ажиллаж байсны дотор, тусгай мэргэжлийн багш болон эрдэм шинжилгээний ажилтан 1438 байжээ. Сургуульд сурч буй 23458 оюутан сурагчдын дотор, докторант 231, аспирант 2370, энгийн үндсэн ангийн оюутан 12369, өндөр зэргийн тусгай мэргэжлийн сурагч 2266, гадаадын оюутан 205 байж, Монгол үндэстний болон бусад үндэстний цөөнхүүдийн оюутан сурагчид нь оюутан сурагчдын нийт тооны 35%-г эзэлж байв.

     50 гаруй жилийн хөгжлийн түүхэн замналын өнгөрүүлээд, Өвөр Монголын Их Сургууль нь Хятад улсын умард хилийн нутаг дахь өндөр боловсролтой эрдэмтэн мэргэжилтнийг бэлтгэн хүмүүлэх, шинжилэх ухаан техникийн өндөр төвшин бүхий судалгаа шинжилгээ хийх, гарамгай шилдэг ололт амжилтыг шилжүүлэн ашиглах, шийдвэрт бодлого тогтооход дээд зэрэглэлийн зөвлөмж өгөх чухал бааз болон хөгжсөн байна. Үүнээс гадна, уг их сургууль нь дотоод гадаадын их олон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулллагуудтай эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагаа өргөнөөр хийж байна. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, уг их сургууль нь гадаадын 20 гаруй их дээд сургуультай солилцоо, хамтын ажиллагааны харилцаа тогтоож, олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 20 гаруй удаа, бүх Хятадын чанартай эрдэм шинжилгээний бага хурлыг олонт зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 4000 хүн уг сургуульд ирж эрдэм шинжилгээний айлчлал, эрдэм шинжилгээний солилцоо хийсэн байна.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе