• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тал нутгийн гэрэлт сувд"--Өвөр Монголын Их Сургууль ба түүний Монгол Судлалын Дээд Сургууль

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн орлогч захирал, доктор, профессор Урсгал дээд сургуулийн байдлаа таницуулж байгаа нь

     Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн орлогч захирал, доктор, профессор Урсгал танилцуулж хэлэхдээ, манай сургуулийн анхны үндэс суурь нь 1957 онд Өвөр Монголын Их Сургууль байгуулагдах үед байгуулсан найман салбарын нэг байсан, тухайн үед Монгол хэл, утга зохиолын гэж нэрлэж байсан салбар байжээ. Уг салбарыг байгуулах үед, Ухаан-хүү захирал Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний цөөнхийн хэл судлалын хүрээлэнгийн дэд профессороор ажиллаж байсан Чингэлтэйг урьж авчран, Монгол хэл, утга зохиолын салбар байгуулах бэлтгэл ажил хийлгэсэн байна. Тухайн үеийн дэд профессор гэдэг нь одоогийнхоор бол академичийн зэрэглэлийн хүн байсан гэсэн үг. 1957 онд уг салбар байгуулагдах үед зөвхөн 11 багштай байсан бөгөөд 1951 онд байгуулагдсан Төвийн Үндэстний Дээд Сургуулийн аспирантын ангийг төгсгөсөн 4 хүн ирж багшилжээ. Үүнээс гадна, 2 хүн нь 1952 онд байгуулагдсан Өвөр Монголын Багшийн Дээд Сургуулийг төсгөсөн ба бас 2 нь Монгол улсын мэргэжилтэн байсан, засаг захиргааны ажилд 2 хүн ажиллаж байв. 1957 онд үндсэн ангийн оюутан анх элсэж, 1959 онд хятад хэлний салбартай нэгдэж, Хятад хэл, утга зохиолын салбар болов. 1962 оноос аспирант хүмүүжүүлж эхэлжээ. 1978 он гэхэд, Монгол хэлний тусгай салбартай болж, 1982 онд түүнийг Монгол хэл бичиг судлалын газар болгон байгуулжээ. 1995 онд Монгол Судлалын Дээд Сургууль байгуулагдав. Уг дээд сургууль нь Монгол хэл, утга зохиолын салбар, Мэдээлэл хэвлэлийн салбар, Түүх, аялал жуулчлалын менежментийн салбар, Олон нийтийн хичээл сургалтын газар зэрэг заан сургалтын байгууламж, Монгол хэл бичгийн судалгааны газар, Монгол түүхийн судалгааны газар, Өвөр Монголын нэн ойр үе, орчин үеийн түүхийн судалгааны газар, Эргэн тойрны улс орнуудыг судлах газар, Монгол соёлын судалгааны газар зэрэг эрдэм шинжигээний байгууламжууудтай бөгөөд голцуу орчин үеийн монгол хэл аялгуу, дунд үеийн монгол хэл, монгол төрөл хэл, алтай төрөл хэлтний хэл, умард нутгийн үндэстнүүдийн эртний үсэг бичиг ба сурвалж бичиг, монгол үсэг бичгийн мэдээлэл боловсруулах ба туршилтын хэл шинжлэл, Монгол үндэстний орчин ба эрин үеийн утга зохиол, Монгол үндэстний эртний утга зохиол, Монгл үндэстний ардын аман зохиол, Монгол үндэстний утга зохиолын онол, Монгол үндэстний яруу найргийн ухаан зэрэг салбар чиглэлээр судалгаа шинжилгээ, хичээл сургалт хийж байна гэлээ.

     "10-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, олон шатны олон төрлийн эрдэм шинжилгээний 92 төсөл хэрэгжүүлсний дотор, үндэсний зэрэглэлийн "863 төлөвлөгөө"-ний төсөл 2, үндэсний байгалийн шинжлэх ухааны сангийн төсөл 5, үндэсний нийгмийн шинжлэх ухааны сангийн төсөл 10, Боловсролын Яамны хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний чухал баазын том төсөл 4, Боловсролын Яамны төлөвлөгөөний төсөл 1, Боловсролын Яамнаас гадаадад суралцаж эх орондоо буцаж ирсэн хүмүүсийн эрдэм шинжилгээний ажилд зориулан гаргасан сангийн төсөл 3, Боловсролын Яам, Хэл Бичгийн Ажлын Үндэсний Зөвлөлийн төсөл 5, Өөртөө Засах Районы нийгмийн шинжлэх ухааны төлөвлөгөөний төсөл 4, бусад төсөл 58-ыг хэрэгжүүлж дуусгасан ба үүнд нийт 4 сая 690 мянган юаний хандив хүртсэн байна. Эрдэм шинжилгээний зохиол бүтээл 58-ыг хэвлүүлж, 513 өгүүлэл нийтэлж, боловсролын болон эрдэм шинжилгээний олон зэрэглэл, олон төрлийн 21 шагнал хүртсэний дотор, үндэсний зэрэглэлийн шагнал 1, мужийн зэрэглэлий ншагнал 15, бусал шагнал 5 байна.
"10-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, үндсэн ангийн нийт 159 оюутан, аспирант 50, докторант 32, гадаадын оюутан 96-ыг хүмүүжүүлэв. "10-р 5 жилийн төлөвлөгөө"-ний сүүлчийн үеэр, сургуульд сурч байсан үндсэн ангийн оюутан 289, аспирант 114, докторант 48 байжээ. Бас үндсэн ангийн хүрээнд Өвөр Монголын Их Сургуулийн Олон Улсын Боловсролын Дээд Сургуулийн гадаадын оюутны заан сургалтын үүргийг хүлээн авч, Монгол, Япон, Өмнөд Солонгос, Америк зэрэг улс орнуудын адил бус зэрэглэл төвшин бүхий 117 оюутныг элсэж суралцуулжээ. 2010 оны эхээр, сургуульд сурч буй хүний тоо 1322, үүнд үндсэн ангийн оюутан 938, аспирант 283, докторант 101 байна.

     "10-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, Монгол Судлалын Дээд Сургууль бас Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, Монголын Улсын Их Сургууль, Японы Токио Их Сургууль, Осака Гадаад Хэлний Их Сургууль, Тиба Их Сургууль, Өмнөд Солонгосын Сөүл Их Сургууль, Оросын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Төвд, Буддын судлалын хүрээлэн, Буриадын Улсын Их Сургууль, Халмигийн Улсын Их Сургууль, Германы Бонн Их Сургууль, Их Британийн Камбриж Их Сургууль зэрэг гадаадын нэрт их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай эрдэм шинжилгээ, хичээл сургалтын салбарт өргөн их хэлхээ холбоо тогтоон хамтран ажиллаж, олон улсын хамтын ажиллагааны судалгаа шинжилгээний 6 төсөл хэрэгжүүлсэн бөгөөд гадаадын 8 профессор, дотоодын 5 профессорыг хүндэт профессороор урьж ажиллуулж байна. Үүнээс гадна, дотоод гадаадын нэрт эрдэмтэн мэргэжилтэн нарыг урин давхардсан тоогоор 50 гаруй удаа лекц уншуулсан бөгөөд дээд сургуулийнхаа багш эрдэмтэн нараа гадаадад айлчлуулах, лекц уншуулах чиглэлээр давхардсан тоогоор 60 удаа илгээж, олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд давхардсан тоогоор 120 гаруй удаа оролцуулжээ. \О.Дарамбазар мэдээлэв.\


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе