
Сурагчид компьютер дээр хичээллэж байгаа нь
Хөх-хотын Монгол үндэстний сургууль нь 6 жил суралцах бага сургууль, 3 жил суралца анх зэргийн дунд сургууль, 3 жил суралцах өндөр зэргийн дунд сургууль гэсэн "6-3-3"-ын тогтолцоотой. Өнөө, уг сургуульд 234 багш ажилтантай, тэдгээрийн дотор, тусгай багш 196 байгаа ба тэдний боловсролын шаардлага хангасан хэмжээ нь 98%-д хүрчээ. 1600 гаруй сурагч сурч байгаагийн дотор, тодуур байранд сууж буй хүүхэд 1200 гаруй байна. Эдгээр хүүхүүд нь бүхнээрээ Монгол үндэстэн бөгөөд тэдний зонхилох нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы олон аймаг хот, хошуу шянийх, хэсэг зарим нь Шиньжян, Хөх-нуур, Ханьсү-гийн Сүбэй зэрэг нутгуудын хүүхэд байгаа юм. Тэднийг 42 ангид хуваан суралцуулж байгаа ба бүх төрлийн хичээлд монгол хэлээр хэвлэсэн сурах бичиг ашиглаж, монгол хэлээр зааан сургалт хийхийн зэрэгцээ, бас 3 хэлний хичээл сургалт хийж, бага сургуулийн 1-р аггиас эхлэн хятад хэлний хичээл, бага сургуулийн 2-р ангиас эхлэн англи хэлний хичээл орж, өндөр дундын хэсэг сурагчдад япон хэлнийг сонгон суралцуулж байна.
1 2 3 4 5 6 7