• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нээлттэй, эрчтэй хөгжиж байгаа Монгол сургууль-- Хөх-хотын Монгол үндэстний сургууль

CRI       (GMT+08:00) 2011-02-08 15:49:13

      Сурвалжлагч: "Чи энд ирээд хэдий удаж байгаа вэ?"

     Булганчимэг: "Би ирээд дөнгөж 1 сар л болж байна."

     Сурвалжлагч: "Чи ганцаараа ирав үү эсгүүл аав ээжийнхээ хамт ирсэн үү? Ирэхээс өмнө нь Улаанбаатарт байхдаа хятад хэл сурч байв уу?"

      Булганчимэг: "Ганцаараа ирсэн. Улаанбаатарт байхдаа 1 жил хяталд хэл суран."

     Сурвалжлагч:"Энд хэдэн жил суралцах бодолтой байгаа вэ?"

     Булганчимэг: "Мэдэхгүй байна. Хэрэв хятад хэлний шалгалтыг сайн оноотой давдаг юм бол, Хятад улсад их сургуульд дэвшин суралцъя гэж бодож байна."

     Сурвалжлагч: "Их сургуулиа Хятад улсын аль хотод үзэхийг сонирхож байна вэ?"

     Булганчимэг: "Би Шанхай хотод их сургуульд суралцахыг маш их сонирхож байна."

Сурагчдын тодуур байр

     Хөх-хотын Монгол үндэстний сургуулийн заан сургалтын төвшин байнга дээшилж, нийгмийн тодорхой үр ашигт хүрч, өнөө гэхэд хол ойрд алдаршсан ухаан мэдлэг хөгжсөн үндэстний шилдэг сурагчдыг бэлтгэн хүмүүжүүлэх бааз болон хөгжсөн байна. Сүүлийн жилүүдэд сурагчдын сурлагын хир төвшин ихээр дээшлэн, их дээд сургуулийн 2 дэх элсэлтээс дээших зэрэглэлд сургууль дэвшсэн хэмжээ нь 50%-иас дээш төвшинд байсаар ирсэн ба 2009 онд 60%-д хүрч, их дээд сургуульд дэвшин суралцагсдын тоо нь жил дараалан нэмэгдснээр, өөртөө засах районоос бусад газар нутгийн гол гол их дээд сургуульд шилдэг сурагчдыг олноор хүргэн суралцуулж буй Өвөр Монголын гол гол сургуулиудын нэг нь болсон билээ.

1 2 3 4 5 6 7
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе