|
|
||
Түвдийн өөртөө засах районы өнгө үзэмж, түүх соёл, шашин суртахуун, иргэдийн зан үйлүүд нь жил бүр дэлхийн олон газрын аялал жуулчдын сонирхлыг татаж байдаг. Лхас, Шигаз, Али, Шань нань, Линьжи зэрэг Түвдийн гол гол район, хотууд нь өөр өөрийн гэсэн аялал жуулчлалын нөөц баялагтай юм.
Түвдийн өөртөө засах районы төв Лхас хотодл Түвдчүүд төвлөрөн сууж байгаа. Лхас бол ариун дархан хот, "тэнгэрийн сахиусын нутаг" болно. Нийтийн он тооллын 633 онд тухайн үеийн түвд үндэстний баатар Сонсан гамбо Тубо вант улсын нийслэлийг энд шилжүүлэн авчирсан бөгөөд Будла ордон, их бага зуу хийдийг байгуулжээ. Хожим нь Лхас нь Түвдийн өндөрлөгийн тухайн үедээ хагийн олон хүн амтай чухал суурин болон хөгжжээ. Ялангуяа нийтийн он тооллын 17-р зуунаас хойш шарын шашны бүлгийн лам хуварга гэгээнтнүүд Хятадын хамаг эцсийн феодлын хаант төр-- Чин улсын төв засгийн газрын дэмжлэгийг олж, Далай ламын төрөл арилжих систем нь Түвдийн орон нутгийн төр шашны хамгийн дээд байр суурийг эзэлж, засгийн эрх тогтоосноор Лхас нь дахин Түвдийн орон нутгийн эрхийн төв болсон байна. Тэр үеэс тус зууны эхэн хүртэл иргэдийн үлэмж орон байр, пүүс дэлгүүр, зочид буудал, гуанзууд дараа дараалан гарч, их зуу хийдийг тойрсон гороо эргэдэг замтай залгалдсан гудамж нь хөл хөгжөөнтэй газар болж, Лхас хотын бараа таваар хамгаас төвлөрсөн газар болжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |