• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдийн өөртөө засах районы төв Лхас хот

CRI       (GMT+08:00) 2009-03-11 11:46:08

      Их зуу хийдийн ойролцоох Баркур гудамж нь Лхас хотын хуучин дүр төрхийг нэлээд бүрэн бүтэн хамгаалан үлджээ. Баркур гудамжийг хамгийн эртдээ сүсэгтэн олон Их зуу хийдийг тойрч гороо эргэсээр байгаад гаргасан юм. Баркур гудамж урьдаар бий болж, дараа нь Лхас хот бий боллоо гэж хэлж болохоор байна. Баркур гудамж болон түүний ойролцоо газарт Их зуу хийдтэй зэрэг хугацаанд байгуулагдсан бага зуу хийд, Лхасын хамгийн эртний зах, Лхасын яамны хуучин газар, Чин улсаас Түвдэд суугаа элчний яамны газар зэрэг түүх соёлын зуу гаран өв байгаа. Мянга гаран жилийн турш Баркур гудамж нь Түвдийн бараа таваарыг төвлөрүүлэн тараах хамгийн том газар байсаар. Энэ гудамжинд зүйл зүйлийн өргөн хэрэглээний бараа, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, шашны хэрэглээний зүйлүүд олон байдаг. Лхаст ирсэн жуулчид энд ирж бараа бүтээгдэхүүн худалдан авч, Түвд үндэстний шашин соёлыг ойлгодог байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе