• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аяллын хоёр дахь өдөр буюу Түрпан хот

CRI       (GMT+08:00) 2010-08-06 09:45:43

Жяохэ хотын буурь


Жяохэ хотын буурь

     Дэлхийн хамгийн том, хамгийн эртний, одоо үед "хамгийн" бүрэн бүтэн байдлаар хадгалагдаж үлдсэн хот бол Жяохэ хот юм. МЭӨ 2-5 зууны үед байгуулагдсан бөгөөд Тан улсын үед хөгжил цэцэглэлтийн оргил үе нь байжээ. Уг хот нь 30 метр өндөр асга хадан дээр байгуулагдсан бөгөөд хамгийн сонирхолтой нь тэр үеийн хүмүүс газрын гүн рүү малталт хийж бий болгосон, өөрөөр хэлбэл сийлбэр шиг гэж ойлгож болно. Жяохэ хот Хятадад бол цорын ганц, дэлхийд нэн ховорт тооцогдоно. Хотын дээрээс нь харахад навч шиг хэлбэртэй. Урт нь 1600 метр, өргөн нь 300 метр үргэлжлэх бөгөөд давхар хэрмээр хүрээлэгдэж, хотын хоёр талаар гол урсдаг байжээ. Жяохэ гэдэг нь хоёр голын уулзвар гэсэн утгатай. Хот руу орох хоёр хаалгатай, өмнөд хаалга нь зөвхөн цэргийнхэнд зориулагдаж, харин зүүн хаалгаар ард иргэд орж гардаг байжээ. Хот дотор умард, өмнөдийг холбосон ганцхан замтай бөгөөд үүгээр хот нь өрнө, дорно гэж хуваагддаг аж. Цагаадай хааны үед дайны хөлд нэрвэгдэж, улмаар сөнөсөн байна. Одоо үед бараг л бүрэн бүтэн байдлаараа хадгалагдаж үлдсэний нууц нь хуурай, хур тунадас, салхи бага цаг агаартай холбоотой гэж үздэг байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе