|
|
||
Үзмийн хөндий
Үзмийн хөндий
Түрпанаас зүүн хойшоо галт уулын бэлд орших урт нь 8 км, өргөн нь 2 км үргэлжлэх үзэсгэлэнт үзмийн хөндий буюу усан үзмийн тариалангийн талбай бий. Энд 9000 орчим уйгар иргэд амьдардаг. Дээрээс нь харахад битүү ногоон ой мод мэт, ямар ч байр, орон сууц, хүн харагдахгүй. Гэтэл дотор нь ороход уйгарууд үзмээ ч тариална, өөрсдөө ч тэндээ амьдардаг юм байна. Ясгүй цагаан үзэм гүүний сүү, улаан үзэм гээд 600 гаруй төрлийн усан үзэм бий гэнэ. Чихэрлэг нь 20 орчим байвал хамгийн амттай үзэм гэж тооцдог байна. Шиньжянд Түрпаны үзэм, Хамигийн гуа, Күрлийн лийр, Ечэнгийн анар алдартай гэж ярьдаг. Эндхийн жимс амттай байдгийн нууц нь нарлаг, агаарын температурын зөрөө их байдагтай холбож тайлбарлаж ярьдаг юм байна лээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |