• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хорчин музей

CRI       (GMT+08:00) 2010-11-17 16:35:43

     Өвөр Монголын Хорчин музейг 1975 онд байгуулагдсан хуучин Жирим аймгийн музейн суурин дээр өргөтгөн байгуулсан юм.

     Уг музей 2003 оны 10-р сард шинэ байрандаа шилжиж, хаягаа Хорчин музей гэж халсан байна. Тухайн үедээ Түн ляо хотын 10 том чухал барилгын нэг болж байсан энэ музейн барилгын нийт талбай нь 20 мянган хавтгай дөрвөлжин метр, газраас дээш дөрвөн давхар, газраас доош нэг давхартай, зураг төсөлд Хятадын тэнгэр бөөрөнхий газар дөрвөлжин гэдэг хуучны үзэл ойлголтын санааг агуулж, энгэр талыг нь нумын хэлбэртэй байгуулж, Хорчин Монголчуудын нэр усны үүсэл гарлыг харуулжээ.

     Тус музейд "Хорчины үнэт эрдэнэсийн үзэсгэлэн", "Хорчины Монголчуудын түүхийн үзэсгэлэн", "Монголчуудын түүхэн дурсгалт зүйлийн үзэсгэлэн", "Мао Зэдүнгийн хөрөг зургийн үзэсгэлэн", "Гомбын уран зургийн үзэсгэлэн", "Ляо улсын үеийн бунхны ханын зургийн үзэсгэлэн" гэх 6 том үзэсгэлэнгийн танхимтай.
Тус музейд Хүн шаний хаш эдлэл, баруун Жөү улсын үеийн хүрэл эдлэл, Чинь Хань улсын үеийн мөнгөн тамга, Сянь бигийн үеийн алтан пайз, Тан улсын үеийн товгор хээтэй мөнгөн таваг, Ляо улсын үеийн хилэнцийн дүрстэй гурван өнгийн вааран сав, цагаан шаазан бурхан, алдартай бор шаазан, Жинь улсын үеийн ховор хаш, Юань улсын үеийн цэнхэр хээтэй нарийн шаазан, Мин улсын үеийн палантай сав хэрэгсэл, Манж Чин улсын үеийн Юн мү гэдэг гүрэн гүнжийн чандрын мөнгөн хайрцаг зэргийн маш олон ховор чухаг дурсгалт зүйл болон Монголчуудын өнгөрсний амьдрал ахуйн эд хэрэгслүүд, хувцас хунар, засал зэмсгийн зүйлүүдийг хадгалж байгаа юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе