• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хорчин музей

CRI       (GMT+08:00) 2010-11-17 16:35:43

     Хорчин музейн ханын зураг

     Хорчин музейн том танхимын хананд урчуудын гараа гаргаж зэсээр товгор хээтэй уран нарийн хийсэн "Сүнс сүлд" гэсэн гарчигтай томоохон чамин зураг буй. 11 метр өндөр, 7.8 метр өргөн энэ бүтээлийн эх зургийг Хорчин музей хангаж, төвийн дүрслэх урлагийн дээд сургууль бүтээсэн юм. Тус зургийн баруун гарын дээд талд Монголчуудын үүсэл гаралтай холбоотой "Бөртэ чоно Гоо марлын домог", зүүн гарын дээд талд Гиданчуудын үүсэл гаралтай холбоотой "Хөх үнэр болон саарал морины домог", зургийн төв голд Монголчуудын асуу их удирдагч, мянганы нэрт хүн, их богд "Чингис хаан"-ны хөргийг бүтээж, түүний баруун гарын доод талд Чингис хааны дүү, Хорчинчуудын дээдэс "Хавт Хасарын домог"-ийг урлаж, зүүн гарын доод талд Манж Чин улсын үед улсын эх байсан Хорчин бүсгүй Шяо жуан хатны домог, эх оронч баатар Сэнгэрэнчин чинь ван, Монгол нутаг усаа хамгаалахын төлөө эрэлхэгээр амь үрэгдсэн Гаада мээрэн нарын үлгэр түүхээс урлан дүрсэлсэн байгаа юм.


1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе