
Эхээ бадруулагч сүм
Эхээ бадруулагч сүмийг Эеэр засагч хааны 6-р он буюу МЭ1649 онд эхлэн байгуулж, Эеэр засагч хаан " Эхээ бадруулагч сүм" гэсэн илэрхийлэл хайрласан байжээ. Энх амгалан хааны 58-р он буюу МЭ 1719 онд ихээхэн сэлбэн өргөтгөн засаж, Эх сүм болон маанийн сүмийн өмнө хөндлөнгөөрөө 9 тасалгаа, гулдаараа ч 9 тасалгаатай "Есөн ес наян нэгэн өрөө тасалгаатай" цогчин дуган ба Тэнгэрийн сахиулсны дуган байгуулж, Тэнгэрийн сахиулсны дуганы хоёр талд жигүүрийн харш болон жүнгийн цамхаг, хэнгэргийн цамхаг байгуулан, сүмийн хаалгыг тэгш хэмтэй байгуулсан юм. Төр гэрэлт хааны 25-р он буюу МЭ 1899 онд цогчин дуганд дахин засвар хийж, хятад төвд монгол намбыг уялдуулсан бүтэцтэй болгож, Эхээ бадруулагч сүм болон Дацан сүмийг тойруулан өндөр хашаа байгуулсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10