|
|
||
Гол дуган—Энх амгалан хааны 58-р он буюу МЭ 1719 оноос эхлэн, хөндлөнгөөр есөн тасалгаа, гулдаараа ч есөн тасалгаатай, нийт есөн ес наян нэгэн өрөөтэй байгуулжээ. Барилгын талбай нь 1794.92 хавтгай дөрвөлжин метр. Бадруулт төр хааны 25-р он буюу МЭ 1899 онд гол дуганыг дахинтаа сэлбэн засаж, барилгыг хятад, төвд, монгол онцлогийг уялдуулсан бүтэцтэй болгон, хоёр давхартай байгуулсан юм. Дуганы гол төвд Юань улсын үеийн дурсгалт зүйл болох дөрвөн луу сувдаар тоглож байгаа чулуун шуумал буй. Тус дуганд гурван цагийн бурхан, шарын шашны дээдэс Зункава бурхан, Ногоон дар эх бурхныг тахиж байгаа бөгөөд Гаанжуур 103 боть, даанжуур 213 боть хадгалж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |