|
|
||
"Лүн Хү Шань" гэсэн нэрийг монголчилбол луу, бар уул гэсэн үг ажээ. Домогт өгүүлснээр, 99 луу энэ газарт цугларч, уулсын байдал нь оцойж суугаа луу, барс мэт, хэнд ч дийлдэшгүй их сүр хүчээ үзүүлэн тулалдаж буй мэт харагдана гэж гардаг. Лүн Хү Шань уул 99 оргил 24 халил хадтай, тэдгээрийн дундуур мушгиран урсах Лүши гол уулсыг ороон урсдаг. Улаан зосон өнгөтэй уулс , ногоон ус домогт гардаг ид шидийг харуулах мэт. Хос тогоруу Жан Даолин их багшийг шавь нарынх нь хамт энэ ууланд дагуулан авчирч анхны бясалгал хийснээр уулын лус мэдэрч, луу барыг гаргаж ирсэн гэж домогт өгүүлдэг . Уул ус үзэсгэлэн төгөлдөр төдийгүй Бумбын шашны соёл түүнд шингэснээр Лүн Хү Шань уул Бумбын шашны нэрт уулсын тэргүүнд бичигдэх болсон байна. Бумбын шашин үүсэж хөгжөөд 1900 жилийг ардаа орхижээ. Одоогоор 63 дах үедээ орсон гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |