|
|
||
Амралтын өдрийн Ү Юань үнэхээр хөл хөдөлгөөнтэй байдаг аж. Газарзүйн байрлалын хувьд Ү Юань тосгонд үнэхээр олон давуу тал заяажээ. Тосгоны эргэн тойронд Лү Шань, Хуан Шань, Жю Хуа Шань, Ү И Шань, түүнчлэн бидний өмнөх өдрүүдэд аялсан Лүн Хү Шань, Сань Чин Шшань зэрэг байрладгаас гадна 1 цаг ч хүрэхгүй газарт 3 онгоцны буудал байдаг юм байна. Түүнчлэн нэг цаг хагасын дотор дээрх үзэмжит газруудад хүрч болдог, 5 цагийн дотор Ү Хань, Шанхай, Ханжөү зэрэг Хятадын эдийн засаг хөгжсөн томоохон хотуудад зэрэг нь энэхүү жижиг тосгоныг аялал жуулчлалын халуун цэг болтол хөгжихөд их дөхөм үзүүлсэн гэж аялал жуулчлалын газрын дарга Гэ Жянь өгүүлсэн юм. Ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зам тээвэр хамгийн чухал бөгөөд Ү Юань тосгон энэ болзлыг хамгийн түрүүнд биелүүлжээ. Удахгүй хурдны төмөр зам тавигдах болохоор энэ тосгонд асар их хөгжлийн ирээдүй бий гэдэгт найдаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |