• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ү Юань тосгонд хийсэн 4 дэх өдрийн аялал

CRI       (GMT+08:00) 2011-04-25 08:57:50

     Бидний эхлээд Ли Кэн буюу Ли овогтны эдлэн газар очлоо. Эрхэм та тосгоны дундуур урсах нарийхан гол , голоор сал унасан өвгөн салч аажуухан сэлүүрдэн хөвж, эргийн чулуун дээр модон нүдүүрээр аяархан балбан хувцсаа угаагаад зогсож буй эмэгтэй зэргийг кино эсвэл телевизээр олонтаа харсан байх. Ү Юань тосгоны өнөөгийн байдал яг ийм зураглалтай байна. Аялал жуулчлал асар хурдтай хөгжин, арилжааны тал руугаа хэлбийж байгаа ч, түүнчлэн голын 2 эргээр үргэлжлэх тэртээх 1000 гаруй жилийн өмнөх барилгууд хэвээр үргэлжлэх авч, энд бүх зүйл хуучнаараа байгаа мэт. Эндхийн барилгууд бүгд туйлын өвөрмөц. Ү Юань тосгон эрт цагт Аньхуй мужид хамаарагдаж байжээ. Гэвч хожим засаг захиргааны хуваарилалтаар Жянши мужийн харьяанд орсон байна. Гэхдээ хуучнаас авч үлдсэн зүйл гэвэл урьдын орон сууцны хэв загвар нь юм. Бүхий л тосгоны сууцнууд эгц босоо оройтой, манай монгол хүн харвал ямар нэгэн буддын шашны сүмтэй адилхан харагдана. Ямар өвөрмөц хийцтэй юм бэ гэж сэтгэлдээ бодож явлаа. Ихэвчлэн 2 давхар яг ийм оройтой сууцнууд байх бөгөөд жижиг сүм ч юм шиг харагдана. Бүгд цагаан өнгөөр ижилссэн байх бөгөөд голын 2 эргээр эгнүүлэн барьсан нь тосгоны үзэмжийг улам сүрлэг болгожээ. Эртний Сүн улсаас бүүр Чин улсыг хүртэл Ли овогтнууд энэ газар амьдарч ирсэн байна. Баян чинээлэг хүмүүс үе үе дамжин ирсэн энэ газар өнөөдрийн цагт олон хүний нүдийг хужирлах ийм сайхан газар болно гэж хэн төсөөлөхөв. Бараг тосгон доторх тосгон гэмээр харагдана. Эдүгээ Ли Кэн олон мянган жуулчдын зайлшгүй очих газрын нэг болжээ. Хүмүүс эртний тосгоноор зугаалахад тухайн үеийн байдлыг бүрэн мэдрэх шиг санагдана. Тоймгүй олон эгнүүлэн барьсан ижил загварын жагссан мэт барилгууд, тосгоны дундуур урсах жижиг гол зэрэг нь тосгоны араар үргэлжлэх их уулстай нийлж амгалан тайван амьдралыг илтгэн харуулна. Тосгоны арын ууланд цай тариалдаг юм байна. Энд аж үйлдвэр төдийлөн хөгжөөгүй /хөгжөөгүй биш, зориуд экологийн тосгон барихаар аж үйлдвэрийг хаасан гэсэн/ болохоор цай, хүнсний ургамал, рапс тариалдаг тул цэвэр бохирдолгүй үйлдвэрлэл хөгжиж байгаа юм. Бид ч уулын ногоон цайнаас амталж Бээжин дэх анд нөхөддөө амсуулахаар ногоон цай худалдан авсан билээ. Манж чин улсын үед баригдсан 56 түүхийн дурсгалт барилга эдүгээ тус тосгоны сайхан үзмэрийн нэг болжээ. Одоогоор тус тосгонд аж үйлдвэрийн ганцхан районтой бөгөөд хүнд үйлдвэр огт байхгүй, бүгд чихэр жигнэмэг зэрэг үйлдвэрлэдэг хөнгөн үйлдвэр бөгөөд жуулчдад зориулагдсан байна. Энэ бүхнээс дүгнэхэд аялал жуулчлал энэ газар үнэхээр гарамгай сайн хөгжжээ. \Мөнхжаргал\Хүчитбаатар

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе