|
|
||
Лү Шань уулын үзэмжийг үгээр илэрхийлж чадаагүй билээ. Гэвч Сан Чин шань уулын өнгө үзэмж түүнээс хавгүй илүү юм. Өглөө долоон цагт дуудаж сэрээнэ гэсэн боловч түмэн шувуудын жиргээ, уяхан дуутай хөхөөн дуунаар түүнээс эрт сэрлээ. Нөхөдтэйгээ хамт цайлаад замдаа гарав. Хөтөч охин өнөөдөр бороо орно гээд борооны цув өгч, дулаан хувцсаа авахыг сануулсан. Гэвч бороо ганц нэг хаялахаас хэтэрсэнгүй. Аялж яваа бидний хувьд сэрүүн сайхан байсан ч хамт яваа хүмүүс маань манан буугаад Сан Чин шань уулын өнгө үзэмж сайн харагдахгүй байна гэж харамсангуй явлаа. Бид автобусаар хэсэг яваад уулын хормой дахь "Сан Чин шань" аялал жуулчлалын цогцолборт хүрэлцэн ирээд жуулчдад зориулсан агаарын базаарт сууж уулын өндөрлөг өөд явцгаалаа. Энэ тэргээр 15 минут яваад буув.
Уулан дундуур аялах энэ тэргэнд суухад нэг хүн 125 юань төлдөг. Өмнө нь 45 минут явдаг байсан, одоо техникийн шинэчлэл хийгээд хурдандаа 8 минут яваад уулын хормойгоос дунд хэсэгт очдог
Хөтөч Үүнээс цааш оргил дээр гарах хоёр зам байна. Нэг нь зам нь бартаа багатай, гурван цаг явна, нөгөө нь бага зэрэг бартаатай хоёр цаг орчим явна. Та нар алиар нь явах вэ гэж санал асуухад аялагчид маань санал хуваагдсан тул салж явахаар болцгоолоо. Набучи бид хоёр бартаатай богино замыг сонголоо. Ер нь бол энэ замыг хашрууд сонгосон байсан. Бага дүү Сату, хоёрдугаар ах Кох, Лаосын Соуксават, Малайзын Берита, Индонезийн Тити. Тэд мацсан ч бага мацаад удаан амарна гээд тооцоцгоожээ.Бидний бартаат зам ч эхэллээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |