• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэнгэрийн доорх газрын дээрх диваажин Сан Чин шань

CRI       (GMT+08:00) 2011-05-24 09:56:22


Манан дотроос тодрох Сан Чин шань

      Энэ өдөр амралтын өдөр байсан учраас Сан Чин шань ууланд бараг л хөл тавих зайгүй, гадаад дотоодын зорчигч олон байлаа. Хөтөч охин аялал жуулчлалын үеэр тэр тусмаа амралтын өдрүүдэд хүн ихтэй учир хоол идэх гэж гурван цаг хүлээдэг. Гэхдээ бид тусгай хөтөлбөртэй учраас энэ асуудлыг зохицуулсан байгаа хэмээн хэлсэн. Үнэхээр ч хүн ихтэй байсан. Ердийн зэрэглэлээр жуулчлалын шугамаар Бээжингээс Жяншид ирээд 5-7 хоног бидний явсан маршрутаар аялахад хэр хэмжээний зардал гарах вэ гэж сонирхон асуухад 2500-аас 3500 орчим юань болно гэж байна лээ. Манайхаар хасаг сая илүү төгрөг гэсэн үг.


Ням гаргийн жуулчид

      Уулруу өгсөхөд нутгийн иргэд жижигхэн нарсан таяг барьсаар угтах юм. Тэр нь ч хямдхан гурван юань. Гэхдээ энэ нь тэдний хувьд бол жижигхэн бизнес төдийгүй бас эргэлтийн хөрөнгө болчихдог. Эндээс эмээгээс таяг авна. Доор өвөө тосоод эрхэм зочин сайхан аялсан уу, та маш сайхан харагдаж байна, манай нутгаар дахин ирээрэй, та өшөө хол явах хүн таяг танд тээр болох бишүү, эндээ орхичихуу гэдэг. Магтаал сонссон жуулчин ч сайхан зантай өвөөд дуртай нь аргагүй таягаа буцаагаад таван могоор ажиржчихдаг.

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе