|
|
||
Жил бүр тохиодог хаврын дунд сарын баяр /еэвэн сарын баяр гэж мөн нэрлэдэг/, улс тунхагласны ой гээд баярын өдрүүд мөр мөрөө даран ирснээр энэ жилийн хувьд хамгийн удаан амралттай өдрүүд 8 хоног "сунаж", 10 сарын 8-нд хүмүүс сая л гэнэт "мэдэрсэн" мэт ажил албандаа яаран орцгоолоо. Цагаан сараар ч ингэж удаан амарч үзээгүйг хэлэх үү, мөн энэ жилээс улс даяар суудлын хөнгөн тэрэгнээс /7 буюу түүнээс доош суудалтай/ хурдны замын татвар авахгүй гэснээс болсон уу, юутай ч гадагш дотогш зугаалах жуулчдын тоо огцом нэмэгджээ. Энэ хэдэн өдрүүдэд Хятад жуулчдын хөл хүрээгүй дэлхийн аль ч өнцөг булан байхгүй гэдэгт итгэж байна. Холын Америкаас хөгшин Европ, түүнчлэн ойрын Зүүн Өмнөд Ази, Япон, Солонгос гээд очоогүй газар гэж үгүй. Тухайлбал энэ баяраар Европ, Америкт аялах жуулчдын захиалгыг аялал жуулчлалын компаниуд 8 сарын сүүл гэхэд авч дуусчээ. Өмнөд Солонгос, зүүн өмнөд Азийн зэрэг визгүй зорчиж болох буюу визийн хугацаа харьцангуй богино улс орнуудын жуулчлалын нөөцийг илүүхэн худалдан авч, иргэд амралтаараа гадагш гарч жуулчлах хэрэгцээг нь чадах ядахаар хангалаа" гэж тэд өгүүлж байна. Дотоодын жуулчлалыг бүүр ч үгээр илэрхийлэхийн аргагүй. 250 км урт авто замын цуваа үүслээ гэсэн мэдээг сонсоод өөрийн эрхгүй цочирдсон. Бүх л жуулчдын бааз, аялал жуулчлалын цэгүүд хүнээр дүүрч, хувийн машинтай зорчигч нэмэгдсэнээр авто зогсоолын асуудал ч багагүй сандаргасан бололтой.Авто замын хураамж төлөхгүй болсноор өмнөх жилийнхээс 200 юань хэмнэлээ гэж нэгэн зорчигч ярьж байна. Ер нь дотоодын жуулчдын "их нүүдэл" бусад салбаруудад, ялангуяа гуанз ресторан, зочид буудал, банк санхүү, за тэгээд хамгийн цаанадаж хөтөч орчуулагч нарт бизнесийн асар их боломж тохиолыг нээж өгдөг. Галт тэрэг, онгоцоор зорчсон зорчигчдын тоо, тэдгээрийн орлого зэргийг зохих салбарууд тус тусдаа мэдээлсэн болохоор дахин нурших илүүц биз гэж бодно.Юутай ч аялал жуулчлалын орлого Хятадын нийт хүн амын тооноос ч давсан их тоо гарсан байна лээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |