|
|
||
Жил бүрийн намар "дуулайнтайхан" өрнөдөг урт амралт ийнхүү өндөрлөлөө. Хятадын хэвлэл мэдээллүүд ямар амралтын газар, үзэсгэлэнт бүс нутаг хамгийн их хүнтэй, орлого ихтэй байв, Юнионпэй банкны картууд гадаадад хамгийн их хэрэглэгдлээ,түүнчлэн зам тээврийн ослоор 700 гаруй хүн эндлээ гэх зэргээр сайн мууг хослуулан бичиж байна. Амарч зугаалах нь тухайн хүний хувийн асуудал мэт боловч гадагшаа гарахдаа аюулгүй байдлаа онцгой анхаарах нь чухал юм. Найз нөхөдтэйгөө дарвиад согтуугаар автомашин жолоодсоноос ийнхүү хэрэг осол гарсан зэргээр бичиж байна. Саяхан явуулсан хувь хүний зарлагын талаарх мэдээлэл сонирхолтой санагдлаа. Хүмүүс гадагшаа гарч зугаалахдаа дунджаар 2000-5000 юань зарцуулжээ. Наньчан хотын иргэн хадагтай Ли хэлэхдээ:- Би нөхөртэйгөө хаашаа ч аялал зугаалгаар яваагүй. Тосгонд байдаг аав ээж дээрээ очихын тулд 5000 юань үрчихлээ гэж байлаа. Тэрээр хэлэхдээ, "унааны зардал 1050, гэрийнхэндээ бэлэг сэлтэд 700, аав ээждээ 1000 юань бэлнээр, найзынхаа хуриманд 1000/ 3 найзынх нь / бэлгэнд 300 / хоёр түрийвч авчээ/, өөрийн найзуудаа дайлахад 1000" гэж хэрэглээнийхээ зардлыг тооцсон байна. Ийнхүү хүмүүс янз янзаар хоёр баяраа тэмдэглэжээ. Одоо Бээжингийн албан газрууд хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд хүний хөлд дарагдсан "Цагаан хэрэм" ч жаахан ч гэсэн нуруугаа амрааж эхлэв бололтой. Хүн амтайгаа харьцуулахад харьцангуй мэт байдаг ч дийлэнх хүмүүс сонсоход цочирдом их тоотой "Их нүүдэл" юутай ч бага ч атугай түр завсарлах нь ээ. /Бэлтгэсэн Д. Мөнхжаргал/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |