|
|
||
Хоёр. Хятадад "Оросын аялал жуулчлалын жил" боллоо
2012 оны 3 сарын 23-наас 11 сарын 16-ны хооронд "Оросын аялал жуулчлалын жил" Хятад оронд амжилттай зохиогдлоо. Энэ хугацаанд зохиогдсон 200 гаруй арга хэмжээ Хятадын жуулчид Орост аялах талаарх мэдлэгийг асар их тэлсэн байна. 2012 оны эхний 3 улиралд Орост жуулчилсан Хятадын жуулчдын тоо 40% өссөн. Хятад улс Оросын 2 дах том жуулчин импортлогч орон болжээ. Хоёр тал соёлын аялал жуулчлал, экологийн аялал жуулчлал, амралт сувиллын аялал жуулчлал, хилийн аялал жуулчлал, аюулгүй байдал, боловсрол зэрэг хүрээнд бүх талаар хамтран ажиллаж байна. Хоёр талын хилээр нэвтрэх нөхцөл сайжирч, хилийн бичиг баримтын бүрдүүлэлт хялбарчилсан. Хятадын цөөнгүй аж ахуйн нэгжүүд Оросын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулахаар боллоо. Хоёр тал амралтын зочид буудал, худалдааны төв барих, аялал жуулчлалын эх сурвалжийг хамтдаа хайх талаар хэлэлцээ зөвшилцлөө үргэлжлүүлж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |