|
|
||
Дөрөв. Хайнань муж Саньшагийн аялал жуулчлалыг нээн хөгжүүлж байна
7 сарын 24-нд Хайнань мужийн Саньша хот албан ёсоор байгуулагдлаа. Саньша хот бол Хятад улсын өргөргийн хамгийн өмнөд цэгийн хот бөгөөд өөртөө Сиша, Дунша арлууд болон Жунша арлуудын доорх шүрэн арал болон харьяа усан хилийг багтаадаг. Саньша хотын харьяанд багтах арал олтригийн байгалийн үзэмж туйлын өвөрмөц тул аялал жуулчлалын өндөр үнэ цэнтэй. Хайнань муж "Саньшагийн аялал жуулчлалыг нээх удирдах журам"-ыг батлан гаргасан. Одоогоор Саньша хотыг нээлттэй байлгах, хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Хайнань муж Сишагийн аялал жуулчлалыг нээн хөгжүүлснээр усан онгоцны аялал зэрэг шинэ хэлбэрийн аяллыг болон далай тэнгисийн аяллыг хөгжүүлж, далай тэнгисийн аялал жуулчлалын брендийг бүтээхээр ажиллаж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |