|
|
||
Хурлын танхмийн гэрэл чимэглэлийг ч нарийн бодолцсон байна. Гэрлийн голд улаан 5 хошуу хан үндэстнийг, улмаар 34 дэлбээ нь 23 муж, 5 өөртөө засах орон, 4 шууд харьяа хот, 2 засаг захиргааны онцгой бүсийг төлөөлсөн бол гадар хүрээний 55 дэлбээ нь Хятадын 55 цөөнх үндэстнийг төлөөлсөн ажээ. Цэцгийн хэлбэртэй нь улс орон цэцэглэн хөгжихийг бэлэгдсэн гэж бидэнд танилцууллаа. Хамгийн анхны тайлбарууд сонсоход үнэхээр таатай л байлаа. Ер нь эндхийн бүхий л зүйл нарийн утга агуулгыг илэрхийлэх аж.
Их удирдагч Мао Зэдуны төрсөн нутаг- Хүнаны танхмаар зочиллоо. Энэхүү танхмыг ордны загвараар их л сүрлэг засаж чимэглэжээ. Танхмийн 8 баганыг Хүнань мужаас авчирсан модон хээт шар гантигаар бүтээсэн байна. Хүнань хатгамал, шаазан эдлэл болон хойд хананд"Мао дарга бүх үндэстний хамт" гэсэн ноолууран хатгамал зураг өлгөсөн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |