|
|
||
Байнгын хорооны хуралдааны дараа хэвлэл мэдээллийн газар, нарийн бичгийн газар, хууль зүйн хороо, судалгааны тасгийн удирдах хүмүүстэй 5 дугаар хурлын танхимд дугуй ширээний ярилцлага зохиож, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Энэ удаа англи, япон, солонгос, монгол, индонез, кампучи, малайз, бангладеш, араб, энэтхэг, болгар, португали, серби,испани хэлний гадаадын сэтгүүлчид танилцах аялалд оролцсон бөгөөд бүгд өөр өөрийн бэлтгэсэн асуултаа асууж, тэр бүрд нь дээрх хүмүүс ч маш дэлгэрэнгүй хариултыг өгсөн юм. БХАТИХ үндсэн хуулиа засварлах, эрүү болон иргэний хуульд өөрчлөлт оруулах эрхтэй бол байнгын хорооны 175 гишүүн бусад хуулийг тогтоох, ардын их хурлын бусад үндсэн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах үүрэгтэй юм. Ер нь аливаа хууль 3 удаагийн хэлэлцүүлгээр батлагддаг, байнгын хороогоор 2 удаа хэлэлцэгддэг, бүх талуудын саналыг сонсдог гэж бидэнд өгүүлсэн юм. 3 удаа хэлэлцээд ч батлагдаагүй хууль бий, ялангуяа хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг 4 удаа хэлэлцэж баталсан гэжээ. Ер нь хууль цаг үеийн шаардлагаар байнга өөрчлөгдөх ёстой, 8 хуулиас 7 нь засвар өөрчлөлт оруулах шаардлагатай болдог, цаг үеийн шаардлагад нийцэхгүй бол хүчингүй болгох зэрэг ажлыг гүйцэтгэдэг байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |