• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Морин хуурын эгшиг Венагийн алтан ордонд цууриадлаа

CRI       (GMT+08:00) 2009-03-05 17:16:49

     2005 оны наймдугаар сарын арван зургааны өдөр Хятадын монгол үндэстний сочл урлагийн түүхэнд онцлон тэмдэглүүштэй өдөр юм. энэ өдөр Хятадын алдарт морин хуурчин Чи. Булгийн "дахь" нэрт морин хуурын хамтлаг Аострын нийслэл Вена хотын алтан танхимд морин хуурын тоглолт гаргаж монгол хөгжимийн эгшиглэн дэлхийн хөгжмийн хамгийн дээд тайзнаа цууриадлаа.

     Бетхувен, Моозарт, штраус зэрэг хөгжмийн ертөнцийн аврагуудыг хүмүүжүүлсэн бөгөөд дэлхийн дуу хөгжмийн голомт гэгдсэн Вена хотод тоглолт гаргах нь хөгжмийн ертөнцийн мөрөөдөл байгаа юм.

     Венагийн алтан танхимд тоглолт гаргах нь Хятадын алдарт морин хуурч Чи. Булаг гуайн олон жилийн хүсэл түмүүлэл байгаа юм. азаар Фашистын эсрэг дэлхийн дайн ялсны жаран жилийн ойг тэмдэглэх болон дэлхийн Хятадын энх тайвнаар нэгдэхэд тус дөхөм үзүүлэх хурал Вена хотод хуралдах дашрамд Өвөр монголын өөртөө засах раионы намын хорооны ухуулах хэлтэс, Өвөр монголын өөртөө засах раионы соёлын танхим, болон Өвөр монголын өөртөө засах раионы Тунляо хотын засгийн газрын хүчтэй дэмжлэгээр морин хуурын мастер Чи. Булаг Гуайн хүсэл тэмүүлэл биелэгдсэн байна. наймдугаар сарын арван зургааны орой Венагийн алтан танхимд морин хуур сонирхох гэсэн үзэгчид дүүртэл сууж, орон нутгийн цагаар хорин цагт тоглолт албан ёсоор эхэллээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе