• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Морин хуурын эгшиг Венагийн алтан ордонд цууриадлаа

CRI       (GMT+08:00) 2009-03-05 17:16:49

      Чи. Булаг бол Хятадын нэрт дуучин Сун Зу Ингийн дараагаар Венагийн алтан танхимд тоглолт гаргаж байгаа хоёрдох Хятадын хүн юм. энэ монгол үндэстний соёл урлагийн гайхамшгийг дэлхийд таниулах, дэлхийг манай хөгжимчдийг ойлгоход ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Чи. Булаг бол Хятадын Өвөр монголын өөртөө засах раионы хорчин нутагт төрж өссөн хүн юм. тэрээр Өвөр монголны Урлагийн сургуульд олон жил багшилж байсан бөгөөд морин хуур хөгжимдөх, хөгжим зохиох зэрэг талаар олноос оройлсон авъяас билгээ харуулсан юм. " түмэн агтын түвэргээн" бол түүний хөгжмийн зохиолын төлөөлөх бүтээл болно. тэрээр урьд хожид Монгол улс, Япон улс зэрэг дэлхийн олон орноор айлчлан тоглож явсан бөгөөд тэр улс орнуудын үзэгчдийн сайшаалыг хүлээсэн юм. тэрээр одоо Хятадын морин хуурын нийгэмлэгийн дарга зэрэг нийгэмийн үүрэг тушаалтай юм.


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе