• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хулан шарагын үүрсэл " сурвалжилсан тэмдэглэл

CRI       (GMT+08:00) 2009-03-13 10:41:35

Элсэн нутгийн зөөлөн хөрсөнд
Эмнэг насаар гэнэнхэн тоглож
Ухаа анх тэндээс орсон
Уллан боссон унасан шороо минь.

     Наадамын тоостой дэлгэр зуны цагаар Төвийн ардын радио, ХОУР, Өвөр Монголын Радио, Шилийн голын радио, Улаанхадын радиогийн сурвалжлагчид гал нийлж, Хулан шарга даагын элсээр аялан сурвалжилахаар машинаар мордсон юм.


     Хөдөөгийн цэнхэр салхинд илбүүлж, цэлмэг агаарыг нь уужиртал амьсгаж, аяныхантайгаа юү нэгийг хүүрнэлдэн явахад сэтгэл хөгсөн сэрүүцэн байлаа.

      Хулан шарга даагын элс буюу Өвөр монголын Өнөчин даагын элс гэж Өвөр монголын төв хэсэг, Шилийн гол аймгийн өмөнүүр оршин, Хятадын нийслэл Бээжин хотоос зөвхөн 180 км-ийн зайд байгаа манай улсын дөрвөн том элс, өөрөөр хэлэхийн бол Хулан шарга даагын элс, Хорчиний элс, Муу усын элс, Хөлөн буйрын элсийн нэг юм. Түүний эзлэх талбай нь 53 мянган хавтгай дөрвөлжин километр байж, урагшаа Хятадын Бээжин Тяньжинь зэрэг том хот, хойшоо умардын тал нутагтай залгалдах стратегийн чухал район болох юм.


1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе