• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хулан шарагын үүрсэл " сурвалжилсан тэмдэглэл

CRI       (GMT+08:00) 2009-03-13 10:41:35

      Шөнө нь хээр хөдөө, тэнгэрт түгсэн оддыг ширтэн сэрүүцэн хэвтлээ. Тунгалаг цэнхэр огторгуйд мөнгөн товруу шиг одод гэрэлтэн, уулас зүүрмэглэж, сэтгэлийн тэнгэрт юү нэгийг шившин хонолоо. Үүрээр сэрэхэд устай бороон цайран зүсэрч, хүн малын нуруу тэнийн, бодол минь шал норсон байв. Хувьтай хүн хур борооноор гэдэг шиг Хулан шарга даагын элсээр аялан сурвалжлах ажлаа бүрэн дүүрэн өндөрлүүлээд ганзага дүүрэн буцах замаа өлгөлөө.

      Явж өнгөрсөн унаган бүрд, замд тааралдсан, сэтгэлд хоногшсон юм бүхнээ эргэцүүлэн байхад, энэ нутгийн аль нэг зураачын урласан элсэн зураг шиг хараанд тодорч байлаа. Тэр зургуудад "Жаргах нарны туяан дах ботго", "Хээв нэг бэлчиж байгаа үхэр хонин сүрэг" , бас "Олимпийн хүүхэлдэй" зэрэг олон олон уран бүтээлүүд байсан юм.

      Хүндэт сонсогчид оо, сая та бүхэнд "Хулан шаргын үүрсэл" сурвалжилсан тэмдэглэл сонсоглоо. Тус сурвалжлагыг Ч.Гантөмөр бэлтгэлээ.


1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе