|
|
||
2. Заан сургалтын төвшнөө байнга дээшлүүлж, боловсролын төвшнийг бүх талаар ахиулж байна: "Шинэ гараа"-гаа "Өндөр гараа" болгож, заан сургалтын төвшнөө дээшлүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Нэгд, байгуулалт хийхийн зэрэгцээ бас заан сургалт явуулж, багш нарын мэдлэг боловсрол, ёс суртахууны ажлыг сайтар хийж, заан сургалтын чанар ба сургууль эрхлэлтийн нөхцөл байдлаа зэргээр сайжруулав. Хоёрт, заан сургалтын ажлын журамжуулалтын байгуулалтыг эрчимжүүлэв. Гуравд, Биеэ даах, хамтран эрхлэх сургууль эрхлэлтийн хэв загварыг санаачилж, хөдөө нутгийн малчдын хүүхдүүдийн бодит байдалд үндэслэн, сурагчдын эрдэм мэдлэгт шамдэх санаачилгыг нь идэвхжүүлэх, сурагчдын бие даан суралцах ухамсрыг нь нэмэгдүүлэх ажлыг чухалд үзэж, сурагчдын түргэн дэвшихэд нь тус дөхөм үзүүлж байна. Дөрөвд, Заан сургалтын ажлын удирдлагыг эрчимжүүлэн, хичээл бэлтгэх, заан сургалтын төслийг нэгдэлтэй байлгах, бие даан заан сургалт хийхийг чанга шаардаж, 2-оос 4-р ангийн монгол хэлний хичээлийг бүхнийг нь туршилтын хүрээ хэмжээнд хамруулав.
2009 онд уг бага сургуулийн 6-р ангийнхан шилдэг амжилттай сургалаа төгсгөж, өөртөө засах районы монгол хэл бичгийн туршилтын тэргүүний сургууль хэмээн үнэлэгджээ. Үүнээс гадна, Баруун үзэмчин хошууны Монгол үндэстний хоёрдугаар бага сургууль бас "Бие даан шинэлэг зүйлийг бүтээх заан сургалтын судалгаа, туршилтын бааз"-аар тогтоогдсон байна. Өнөө, уг бага сургуулийн 13 багш нь үндэсний "11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний бие даан шинэлэг зүйлийг бүтээх заан сургалтын шинжилгээний хоёрдугаар зэрэглэлийн төслийн судалгааны ажилд оролцож байна.
Багш нарын эгнээний нийт төвшнийг дорвитой дээшлүүлэхэд анхаарч байна: Багш нарын эгнээний байгуулалтыг сайн хийхийн тулд, багш нарыг бэлтгэл сургалтад хамруулах, хичээл сургалтын солилцоонд оролцуулах, семинар симпозиумд оролцуулах, ажлын байрандаа боловсролоо дээшлүүлэн суралцахыг урамшуулах зэрэг олон арга хэмжээ авч, заан сургалтын онол, заан сургалтын арга техник, заан сургалтын чадавхын талаарх багш нарын боловсролыг байнга дээшлүүлэв.
Үндэстний болон орон нутгийн соёлын онцлог давуу талаа бадруулан, бүх талын хөгжлийг ахиулж байна: Газар орныхоо бодит байдалд үндэслэн, хичээл сургалтын нөөц боломжийг бүрэн ашиглахын тулд чармайж, "Ардын зан заншил", "Байгаль орчин ба орчин ахуй", "Ёс суртахуун ба аюулгүй байдал", "Дүрслэх урлаг ба уран бичлэг", "Сонирхолтой тооны ухаан", "Ярилцлага", "Шатрын тоглоомын өрөө", "Хөнгөн атлетик", "Бөх", "Бяцхан сурвалжлагч", "Үндэстний бүжиг", "Морин хуур"-ын зэрэг утга зохиол, урлаг, биеийн тамирын 23 хэсэг ажиллуулж, хүүхдүүдэд монгол соёлыг ойлгуулан таниулж, үндэстнээ хайрлах, эх орноо хайрлах үзэл сэтгэлгээг нь нэмэгдүүлж, сурагчдын боловсролыг бүх талаар ахиулан эрчимжүүлж байна.
Хичээлийн танхимд
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |