• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орчин үеийн, стандартчлалын өндөр төвшний чиглэлээр хөгжиж байгаа Баруун үзэмчин хошууны Монгол үндэстний хоёрдугаар бага сургууль

CRI       (GMT+08:00) 2010-05-14 10:20:41

     Сурвалжлагч: Баруун үзэмчин хошууны Монгол үндэстний хоёрдугаар бага сургуульд сурвалжлага хийж явахдаа Төгөсцэцэг гэдэг залуу багштай уулзаж түр зуур ярилцсан юм.
Сурвалжлагч: "Чи энд багшлаад хэдэн жил болж байгаа вэ?"

     Төгөсцэцэг: "Би 2006 оноос эхэлж энд байшилсан, одоо гэхэд 5 жилийн нүүрийг үзэж байна."

     Сурвалжлагч: "Бага сургуулиуд уул нь хөдөө нутагт байсан, одоо тэдгээрийн зонхилохыг нь хошууны төвүүдэд төвлөрүүлээд, нэгдсэн заан сургалт хийж байна. Ийм байдалд, малчид үр хүүхдээ алс холыг бодолгүйгээр хошууны төвд хүүхдээ хүргэн ирж суралцуулж байгааг та яаж ойлгож байна вэ?

     Төгөсцэцэг: "Юуны өмнө, үндэсний бодлого сайн байна гэж хэлэх ёстой. Ингэж хошууны төвд сургуулийг төвлөрүүлсэн нь саар талтай байлаа ч гэсэн, сайн тал нь олон гэж би үздэг, тухайлбал: сурагчдад нэлээд тэргүүний заан сургалтын нөөц боломжийг хүртээх, сурагчдын мэдлэг харааг тэлэх, бие даах чадавхыг нь нэмэгдүүлэх, олон хэлний орчинд монгол, хятад хэлийг нэн сайн эзэмшиж чадах тэрчлэн англи сурах зэрэг талаар уулынхаа бодвол, хол их давшилттай нь илхээн байна. Хүүхдээ хол газарт суралцуулах нь малчдын хувьд бага дарамттай зүйл байгаа ч гэсэн, хүүхдийнхээ ирээдүйн хөгжил, эрдэм мэдлэг нэн сайн эзэмшүүлэх гэсэн үүднээс малчид үүнийг ойлгон дэмжиж байна. Үүнээс гадна, Засгийн газраас малчдын дарамтыг хөнгөрүүлэх олон дорвитой бодит арга хэмжээнүүд авч байгаа нь тодорхой үр дүнд хүрч байна."

     Сурвалжлагч: "Багш нарын мэдлэг боловсролын төвшин ч уулынхаас хол дээшилсэн гэж ойлгож болох уу?"

     Төгөсцэцэг: "Тэгэж ойлгож болно, багш нарын суралцах боломж ч ихээр нэмэгдсэн. Манай сургуулиас Бээжин, Тун-ляо зэрэг газруудад очиж мэргэжил дээшлүлэн суралцсан, заан сургалтын сургалт дамжаанд хамрагдсан багш их олон байна. Энэ нь бидний мэдэг боловсролыг дээшлүүлэхэд чухал түлхэц болсон байна."


Тогооч нар хоол аягалж байгаа нь


Хоолны газарт

     Үндэстний боловсролын заан сургалтын аятай сайхан орчинд, Баруун үзэмчин хошууны Монгол үндэстний хоёрдугаар бага сургуульд суралцаж буй хүүхдүүд эрдэм мэдлэгийг нэн сайн сурч, ирээдүйд үндэстнийхээ уламжлалт соёлоо хөгжөөн бадраах агуу үйлсийн нуруу тулгуур болох нэг мөрийн хүчин болно гэдэгт бид итгэлтэй байна.\О.Дарамбазар мэдээлэв.\


1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе