• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нөөц хүчиндээ түшиглэн онцлог давуу талаа бадруулж үндэстний урлагийн мэргэжлийн боловсролын үйлсийг сайтар хөгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2010-06-17 17:14:36

      Өвөр Монголын Хорчин нутаг бол түүхэн дээр, Дүн-хү, Сянби, Гидан, Зүрчин, Монгол зэрэг үндэстнүүдийн оршин амьдарч ул мөрөө үлдээсэн газар юм. Түүхэн хөгжлийн урт удаан явцад, олон үндэстний соёл харилцан уясан нийлж, аажмаар Монгол үндэстнээр гол цогцоо болгосон олон ургалчат соёлын системийг бүрдүүлжээ. Энэ нутгаас түүхэн дээр их олон нэрт хүмүүс, үндэстний улс төрчид төрөн гарсан байна. Уг нутаг нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы "Ардын дууны өлгий", бүх Хятадын "Андай бүжгийн өлгий", "Модон барын зургийн өлгий" гэж алдаршсан бөгөөд их олон нэрт дуучин, соёлын зүтгэлтэн төрөн гарчээ. Үндэстний соёлыг сайтар хөгжүүлэхийн тулд, өөртөө засах районы Засгийн газар болон Түн-ляо хотын Засгийн газраас "Үндэстний соёлын их бүс" ба "Хорчин соёлын том хот" байгуулах стратегийг 2003 онд дэвшүүлсэн бөгөөд "Соёлын хөгжлийг цаашид түргэтгэх тухай шийдвэр", "Өвөр Монголын үндэстний соёлын их бүсийн байгуулалтын хөтөлбөр" болон "Түн-ляо хотын 2004—2010 оны хорчин соёлын том хотын байгуулалт, хөгжлийн хөтөлбөр" зэргийг боловсруулан гаргаж хэрэгжүүлсэн байна. Иймэрхүү нөхцөл байдалд, Хорчины Урлагийн Мэргэжлийн Дээд Сургууль 2004 онд Түн-ляогийн Урлагийн Сургуулийн үндсэн дээр байгуулагдсан юм. Хэдэн жилийн турш, уг дээд сургууль нь үндэстний боловсролыг тэргүүлэн хөгжүүлэх тухай нам төрийн чиг шугам, бодлогыг тууштай хэрэгжүүлж, үндэстний урлагийн мэргэжлийн боловсролын зам тогтлын дагуу, заан сургалтын нөөц хүчний хуваарилалтыг шилдэгжүүлэн, урлагийн боловсролоор гол болгон, үндэстний боловсролоор үндэс болгож, мэргэжил, өндөр зэргийн тусгай мэргэжил, тусгай мэргэжлийн дээд боловсролыг нэгтгэсэн өндөр зэргийн тусгай мэргэжлийн ерөнхий чанартай дээд сургууль болон хөгжиж, үндэстний урлаг соёлын чадвартай хүмүүсийг олноор бэлтгэн хүмүүжүүлж, үндэстний урлагийн боловсролын хөгжлийн шинэ замаар замнахын тулд дараахь гол гол ажлуудыг хийсэн юм:


Хорчины Урлагийн Мэргэжлийн Дээд Сургууль

     Нэг. Төрөл зүйлд хуваан заан сургалт хийж, "хоёр хэлний заан сургалт"-ын хэв загварыг ахиулав. Уг дээд сургуульд Монгол үндэстний 826 сурагч сурч байгаа бөгөөд энэ нь нийт сурагчдын дотор тал хувиас дээшихийг эзэлсэн үзүүлэлт болж байгаа юм. Үүнд монголоор хичээл сурч буй сурагч 370 байна. Монгол хэл, үг бичгийн заан сургалтын аятай сайхан орчин ахуй бүрдүүлэхийн тулд, монгол хэлээр заан сургалт хийхэд уян хатан арга хэмжээ авч, сурагчдын сурлагын зөрөө ялгааны байдалд үндэслэн, төрөл зүйлд хуваан заан сургалт хийж, хичээлийн танхимын монгол хэлний заан сургалтын бүхий л төвшин болон онолын суралцлагын сонирхолыг нь дээшлүүлсэн бөгөөд монгол, хятад хэлний онол болон практикийн шинжилгээ судалгааны өнгөвч байдлыг тэвчиж, "бодит байдалтай уялдуулан, үр ашгийг чухалд үзэх" зарчмын дагуу, мэдлэг болон чадавх, үйл явц болон үр дүн, суурь болон хөгжил, хэлний боловсролын төвшин болон соёлын төвшний харилцаа зэргийг зэрэгд нь харгалзан үзэж, хоёр хэлний сурах бичгийг сонгон ашиглаж, адил бус ангид төрөл зүйлд хуваан заан сургалт хийсэн байна.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе