![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Ажлын албаны давхар байшин
Дөрөвд. Бусдаас суралцах, нээж хөгжүүлэхийг уялдуулж, урлагийн үндэстний чанар болон дэлхий нийтийн чанарын уялдаа холбоог эрчимжүүлэв. 2004 онд уг дээд сургууль байгуулагсданы дараа, бүх Хятадын хэмжээнд их дээд сургууль дахь ятгын анхны салбар байгуулан, ятгын удмын хөгжимчин Ван Тянь-ийг урьж зочин профессороор ажиллуулсан байна. Сүүлийн жилүүдэд уг салбарын багш нар заан сургалтын хажуугаар судалгаа шинжилгээ, зохион бүтээлт, практик ажиллагаа хийж, их олон сурах бичиг болон лавлагааны бичиг найруулан зохиож, бас 136 хөгжим өөрчлөн найруулсан буюу шинээр зохиожээ. Улсын дотоодод уг дээд сургуулийн багш сурагчид 140 гаруй удаа тоглолт гаргаж, бас Соёлын Яамны илгээлтээр олон улсын тоглолтод 30 гаруй удаа оролцож, гадаад орон, газар нутагт 27 удаа тоглолт гаргасан байна.
Тавд. Практик ажиллагаа хийх болон ажлын байраар хангахыг уялдуулан, сурагчдын урлагийн чадавхыг дээшлүүлж, ажлын байраар хангагдах боломжийг нь нэмэгдүүлэв. Уг дээд сургууль нь урлагийн хамтлаг байгуулан ажиллуулж, төгсөх сурагчдын дадлага хийх ажлыг хариуцуулсны зэрэгцээ бас нийгэм дээр тоглолт гаргах ажлыг хавсарган хариуцуулсан байна. Нутаг орондоо тоглолт гаргахаас гадна бас Бээжин, Жүхай, Шэньжэнь, Чэндэ зэрэг газруудын урлагийн компаниудтай хамтран ажиллаж, ажлын байр хайх зорилгоор тоглолт гаргаж, нийгэм болон эдийн засгийн маш сайн үр дүнд хүрчээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |