|
|
||
Өнөр баян Үзэмчин нутгаар бөхийн наадам сурвалжлан явах зуураа ур авьяастай монгол залуу Алтанхүүтэй танилцсан юм. Танилтай хүн талын чинээ гэдгээр элгэмсэг Үзэмчин түмний дунд явахад сэтгэлээ дэлгэсэн сайхан хүмүүс олон л байлаа. "Үзэм-чин" гэж, нэр үг бүтээх, тэгээд ч зогсохгүй бүр хүн бүтээх "чин" дагавар гэж ховорхон юм даа. Үүний нэг нь одоо та бүхэнтэй золгуулах гэж байгаа Шилийн голын баруун Үзэмчин нутагтай малчин монгол залуу Алтанхүү юм. Хэдийгээр тэр дунд сургуулиа дутуу доргон зогсож, өсөж төрсөн хөдөөдөө хариж малчин боллоо гэсэн ч дээдсээс өвлөсөн ур дархны авьяас нь түүнийг тайван байлгаж чадаагүй юм. Ус бэлчээр түшсэн малчин байхдаа тэрээр морь мал хариулах, эмнэг сургах, чөдөр ногт эмээл хазаар хийх, морь уях гээд малчин хүний чаддаг бүхнийг сургамай хийдэг байжээ. Одоо Алтанхүү хот суурин болох хошуун төвдөө амьдрах болсон ч ардаг догшин эмнэгийн нуруун дээр сийхгүй тогтож чаддаг гэж үеийнхэн нь надад хуучилсан юм. Бүр шилийн сайн эр болж, морин дэл дээр исгэрэн, хээр талаар дэвсгэр хийж, хөх тэнгэрээр нөмрөг хийж явсан удаа Алтанхүүгийн балчир бага насанд бий гэнэ шүү. Харахад л жижиг нүд, хөрслөг царай, сахал хууз, дөрвөлжин алхаа гээд монгол сайн эрийн шинж бүрдсэн бөлгөө.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |