|
|
||
Алтанхүүгийн нагац нь уран дархан байлаа гэдэг. Хархан багаасаа ухаан сэргэлэн, хурц авьяастай тэрээр дээдсийнхээ ховорхон мэргэжлийг өвлөн авчээ. Хөдөөдөө байхад тэрээр ногт чөдөр, эмээл, хазаар хийдэг байсан бол урсах цагийн өнгөөр хошуун төв дээрээ ирж, монгол гэрийн эдлэл хэрэгсэл хийх газарт ажиллав. Тэгээд сайн багшийн гарын шавь болж, морин хуур, товшуур зэрэг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсэг бие даан хийж урлах болжээ. Уран дархан, урлагчин сийлбэрчний ажил гэж хэчнээн их цаг нар, тэсвэр тэвчээр, нарийн ухаан шаардсан ажил болохыг хэн хүнгүй л мэднэ. Ёстой л юм бүтээж хийе л гэсэн хүмүүс сэтгэл оюунаа гаргаж, махран зүтгэдэг байх даа. "Аль айлын айраг исэж, аль айлын охин том болж вэ" хэмээн дэрвэж туйлж явах залуу насандаа нэгэн үзүүрт сэтгэлээр хийж бүтээнэ гэдэг монгол хүний тэвчээр зориг тэр буюу. "Сургууль яваад ч сурсан юмгүй", гар сажин цаг үрж яваа монгол залуус минь үүнээс жаахан ч гэсэн сураасай. Одоо Алтанхүү маань Шилийн гол аймгийн баруун Үзэмчин хошууны төв Балгар голд гар урлал, шуумал, орон байр монгол маягаар чимж гоёх, зураг төсөв гаргах, эртэн эдүгээгийн шинж агуулсан модон эдлэл хийх, ардын язгуур хөгжим хийх гээд маш олон ажилд цаг наргүй зүтгэж сууна. Түүний өөрөө зураглан төсөвлөж, чимэн гоёсон байрт очиж үзэхэд монгол онцлог, монгол соёлыг агуулсан төдийгүй орчин цагийн, чанар эдэлгээ сайтай гээд шагшаад барамгүй байлаа. Алтанхүүд гадна муж хотоос олон захиалга ирдэг боловч хүчин мөхөстөх тул тэр болгоныг хүлээн авч чаддаггүй байлаа. "Монгол залуус маань манайд хамжилцахаар ирлээ ч гэсэн хэд хоног суухгүй яваад өгдөг. Тэвчээр нь алдардаг юм шиг байна лай" хэмээн Алтанхүү хуучилж байлаа. Одоо та бүхэн Алтанхүүгийн ярианд анхаарлаа хандуулж, түүний урлаж бүтээсэн, зураглан төсөвлөж, чимж гоёсон бүтээлийг үзэж сонирхоно уу. Хэрэв та Алтанхүүтэй харилцахыг хүсвэл 15148696399, QQ мессенжер 1792939424 уруу хандна уу. \сурважлан бэлтгэсэн сэтгүүлч Ч. Гантөмөр\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |