|
|
||
Гогостой хан уулын хад\зургийг О.Дарамбазар\
Гогостой хан ууланд бас 241 төрлийн сээртэн амьтан оршин амьдарч байдаг. Үүнд үндэсний зэрэглэлийн хамгаалалтад орсон араатан амьтан 39 төрлийнх байгаа бөгөөд торог буга, морин шилүүс зэрэг нь үндэсний 2-р зэрэглэлийн хамгаалалтад орсон байна. Уг хан ууланд бас 182 төрлийн жигүүртэн шувуу байдаг бөгөөд тэр нь Өвөр Монголын бүх жигүүртэн шувуудын төрлийн 41%-ийг, Хятад улсын бүх жигүүртэн шувуудын төрлийн 14.5%-ийг тус тус эзэлдэг байна. Үүнээс гадна, Гогостой хан ууланд дөрөвдөгч галавын мөстлөгийн үеийн үзэмжийн үлдэц байдаг болохоор мөстлөгийн үеийн тухайн нутгийн газрын байц, уулсын тогтоц зэрэг өвөрмөц онцлог байдлыг харуулсан газар зүйн гайхамшигт зүйл олон бий. 2011 онд Хятадын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр Гогостой хан уул үндэстний зэрэглэлийн байгалийн дархан цаазат бүсийн жагсаалтад оржээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |