|
|
||
Гогостой хан уулын овооны тахилга\зургийг Ухаанхад Дээд Сургуулийн багш Түмэн-баяр\
Гогостой хан уул нь эрт дээр үед Ар-Хорчин хошууны засаг вангийн их тахилгат уул байсан юм. Ар-Хорчин хошууны 7-р үеийн засаг ван Дагданванцагийн үе\1735 он\-эс эхлэн уг хан уулыг тахих болсон бөгөөд 1945 он хүртэл уг хошууны 8 үеийн засаг ван жил болгон биечлэн тахиж, 200 гаруй жил тахил тайлгын ёслолын ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Тухайн үед Гогостой хан уулыг билгийн улирлын 6-р сард тахиж, хошууны засаг ван, туслагч, хоёр гарын мээрэн, Баруун гэгээн, Ёнзон гэгээн, Цагаан гэгээн нар залран саатдаг байсан ба Ар Хорчины 24 сүм хийдээс лам хуврагууд оролцож сан ерөөл уншдаг байжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |