• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ахмад албатан Доржгомбын тухай сурвалжлага

CRI       (GMT+08:00) 2014-01-24 16:57:52

     (Сурвалжлагч Цолмон) Доржгомбо гуай хөдөө орон нутгаар удаан жил ажиллаж хөдөлмөрлөж явсан мөртөө сүүлийн үед хошууны нэгдмэл фронтын албан, хөдөө орон нутгийн шашин суртахуун, ардын явдлын ажлыг хийж явсан болохоороо хошуу нутгийнхаа малчин түмний дунд маш их нэр хүндтэй, нөлөө тусгалтай хүний нэг юм.

     Доржгомбо гуай 1956 оны 7 сарын 14-ний өдөр, Шинэ барга баруун хошууны хуучин Баруун гарын хөвөөт улаан хошууны Тэргүүн сумны Сартуул овогтой Дондогын Гончигсүрэнгийн отгон хөвгүүн болон заяажээ. 1964-1974 он хүртэл Баруун хошууны Хан уул сумын бага сургууль болон дунд сургуульдаа шилдэг хир бүтэмжтэй сурч байснаа тухайн нийгмийн хэрэгцээ шаардлагаас болоод 1972-1980 оны хугацаанд Хан уул сумын Цэнгэл бригадын орлогч намын дарга, Хан уул сумын Саруул зам бригад болон Хэрлэн суманд томилолтын албатаар ажиллав. Тэрээр 1980-1984 оны хооронд Хан уул сумын Намын хорооны гишүүн, сумны эвлэлийн намын даргаар ажиллаж, 1985 онд Хан уул сумын Намын хорооны гишүүн, орлогч сумын дарга гэх үүрэг тушаалтай ажиллав. Тухайн үед Доржгомбо гуай шамдан суралцахын хамт гавшгайлан ажилладаг болохоор хошуу намын хороо, засгийн газраас Доржгомбо нөхрийг төвийн үндэстний дээд сургуульд 1985-1987 он хүртэл томилон суралцуулав.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе