|
|
||
Доржгомбо гуай 1988 оноос Эрдэнэ уул сум, Хөлөн сумын даргаар ажиллаж, 1995 оноос хошууны нэгдмэл фронтын хэлтсийн алба, үндэстний хэрэг эрхлэх товчоо, үйлдвэр худалдаа зэрэг байгуулагд товчоон дарга, намын дугуйлангийн намын даргын тушаалтай ажиллаж явсан. Доржгомбо гуай 1998 оноос хошууны ардын явдлын товчоон даргаар ажиллаж явснаа 2003 онд нэр хүндтэйгээр ажлаасаа дархлагдсан байна.
Доржгомбо гуайг сурвалжлахад: Би бол нэг малчны хөвгүүн, нам засгаас намайг хүмүүжүүлэн, ард түмэн намайг хүн болгосон юм. Би залуу зандан наснаасаа хөдөө орон нутагтаа дасан хатуужин давтагдаад одоо тэтгэвэр тээ гарсан боловч хийж дуусаагүй ажил олон байна. Дандаа ингэж бодох тусам би өөрийгөө чадлын хирээрээ дотроосоо ард олондоо тус хийж явах хэрэгтэй гэж шаарддаг. Ингээд би зөвхөн манай хошуундаа зогсоогүй, малжих дөрвөн хошуу, цаашлаад хилийн цаана Монголын ядуу хүчиртэй ард олонд ч тус болъё гэж зүтгэдэг. Гэхдээ голдуу амьдрал хүчиртэй юм уу, гамшиг зуд болж байгаа үед дэмжье гэсэн энэ санаанаас эхэлж хийдэг юм. Ялангуяа өнгөрсөн хэдэн жилийн их зудад малчид зээллэг авахад хүчирдээд хувь хүнээс арга ядан өндөр хүүтэй зээллэг авна. Энэ байдалд зохицуулан би бага хүүтэй зээллэгийг зохион байгуулалт болон компани зэргийг хариуцаж байгаад нэг хэсэг ардын дараасыг хөнгөлж өгсөн юм. Мөн үүнийг дагалдаад одоохондоо бол энэ эл нийгмийн бүлгэм, жишээн нийгэм байгуулах энэ ажил дээр бол бодитой байдлаа үндэслэж байгаад нийгэмлэг байгуулах буюу зохион байгуулах, үндэстнийхээ өв соёлыг хамгаалж хөгжүүлэх, хойшид уламжлах энэ талын ажлыг хойшид бодитой хийнэ гэж санаачлаад, хамаатай нөхөдтэй гээ хэлэлцэж бодитой зохион байгуулалтыг эрэж харьцаж байгаад хэдэн нийгэмлэгийг байгуулахаар чармайж байна. Одоо бас хэдэн нийгэмлэг байгуулаад байгаа гэжээ.
Ахмад кадр Сайханучиралт гуайг сурвалжлахад, Доржгомбын тухайд ингэж ярьж байсан:
20140124yrilclaga002_1.mp3
|
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |