• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үзэсгэлэн гоо үзэмчин мисс

CRI       (GMT+08:00) 2011-07-07 18:07:03

Бүсгүй хүн
Бүс бүсэлж ханцуй шамлаагүй
Бүсгүй хүн уян
Бүвэйн дуугаар тэнгэр аргадсан
Бүсгүй хүн амгалан
Бүтэн инээж орчлонг сүүлсэн
Бүсгүй хүн дулаахан
Бүлээн харцаар ялдам ширтсэн
Бүсгүй хүн амрагхан ээ.
Ятгын чавхдасан дээр бүжих
Арван хуруу шиг уран
Янагийн сэтгэлд хөвөх
Дууны эхшиг мэт талимаахан
Яргуй дэлгэрэх хаврын
Зөөлөн хур шиг өрөвчхөн
Ирж учрах шинэдийн
дуран сар шиг тунгалагхан ээ.
Үгүй үгүйдээ гансраагүй
Үгүйлэгдэхийн эрхэм болсон
Бяр бярандаа эрдээгүй
Бурханы мэлмий болсон
Хаан хаандаа гомдоогүй
Цэцэн Мандухай болсон
Харь харьдаа гологдоогүй
Нутгийн алдрыг өргөсөн
Хайр хайраа тэрслээгүй
Нуунзаяа, дуу болсон ээ.
Ахархан насны минь уйтгар бүхнийг үргээж
Ариухан биеийнхээ нууц бүхнийг задлан
Аранзал залуухан эрийг аав болгосон
Алтан дэлхийд бүсгүй хүн сайхан ээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе