• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шүй Вэй болон түүний дуу хөгжим

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-10 15:41:46

  

      Сайн байцгана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн Хятадын дуу хөгжим нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтгаж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Хятадын эх газрын дуучин Шүй Вэйг танилцуулхаар бэлтэглээ.Түүний талаар танилцуулж эхлэхээсээ өмнө бид та бүхэндээ дуучин Шүй Вэйгийн дуулсан нэгэн сайхан дууг хүргье. Энэхүү дууны дараа бид та бүхэндээ дуучиныхаа талаар үргэлжлүүлэн танилцуулах болноо.

      Сонсогч та бүхний хүлээн авч сонссон дуу бол дуучин Шүй Вэйгийн "那一年" боюу "Тэр нэгэн жил" хэмээх цомогт нь багтсан "情人" боюу "Амраг" хэмээх сайхан дуу байна. Одоо сонсогч та бүхэндээ дуучин Шүй Вэйгийн талаар товч танилцуулъя.Тэрээр 1968 оны 7-р сарын 21-ний өдөр Хятдын Ши-ань хотод төрсөн. Түүний Гадаад байдлын тухайд маш сайхан инээмсэглэдэг, нүдэнд дулаахан энгийн залуу байгаа.Түүний хоолойны хувьд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, хүний сэтгэлийг татам маш сайхан хоолойтой, сонсогчид маань дуучин Шүй Вэйгийн уран бүтээлүүдийг сонсоод өөрснөө төвөггүй ойлгох байхаа гэж бодож байна. Хувь хүний сонирхолын хувьд хамгийн дуртай зүйл нь дуу дуулах, гитар тоглох ,усанд сэлэх гэх мэт маш олон хоббитой юм байна. Түүний зан төлөвийн тухайд маш тэвчээртэй, ичимхий даруу зан төлөвтэй ийм нэгэн залуу байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе