• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шүй Вэй болон түүний дуу хөгжим

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-03-10 15:41:46

  

      За ингээд тэрээр бага байхаасаа эхлэн дуу хөгжимд маш их дуртай хүүхэд байсан бөгөөд 16 настай байхаасаа эхлэн гитар хөгжим тоглож сурсан байна. Энэ үеэс эхлэн дуу хөгжимтэй өөрийн амьдралаа холбосон бөгөөд одоог хүртэл тасралтгүйгээр уран бүтээл туурвиж байгаа ийм нэгэн уран бүтээлч байна. Тэрээр гитар хөгжмийг хоёрхон жилийн дотор мэргэжлийн хэмжээнд тоглож сурсан ба 1986 онд Ши-ан хотын гитартай гоцлол дуулаачдын тэмцээнд тэргүүн байр эзлэсэн байна. Энэ үеэс эхлэн түүний нэр бага багаар олны танил болж эхдэсэн байна. За одоо сонсогч та бүхэндээ түүний дуулсан "曾经的你" боюу "Өнгөрсний чи минь" гэдэг дууг нь сонсогё.

       За, та бүхний сая хүлээн авч сонссон энэхүү "Өнгөрсний чи минь" дуу маань сонсогчиын хүртээл болсон даруйдаа маш их дуулиан тарьж Хятдын эх гарыг байлдан дагуулж байсан ийм дуу байгаа. Ер нь сайхан дуу байлаа. Ингээд дууны өмнө ярьж байсан сэдвээ үргэлжлүүлье. Тэрээр тэмцээнд түрүүлсэнийхээ дараа олон сайхан дуу зохиож олны хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд улмаар 1993 оны 6-р сард "飞" боюу "Нисэх" хэмээх нэртэй хөгжмийн хамтлаг байгуулсан байна. Энэхүү хамтлаг нь үнэхээр маш чадварлаг бөгөөд хөгжмийн маш өндөр мэдрэмжтэй гишүүдээс бүрдсэн хамтлаг гэж хэлж болно, тийм ч учраас байгуулагдаад удалгүй маш өндөр нэр алдарт хүрсэн төдийгүй, уран бүтээлүүдээрээ үзэгч сонсогчидыг үнэхээр байлдан дагуулж чадсан байна. Гэсэн хэдий ч дуучин Шүй Вэй маань 1997 оноос эхлэн бие даан уран бүтээлээ туурвиж эхлэсэн бөгөөд анхны цомгоо 1997 онд "在别处" боюу "Бусад газарт" хэмээх нэрээр гаргасан байна. Энэхүү цомог нь маш богино хугацаанд 500,000 хувь борлогдож, хөгжмийн ертөнцөд дуулиан тарьж байсан байгаа. Мөн энэхүү цомог нь сонсогчидын санал асуулгаар 1998 оны шилдэг хөгжмийн цомгоор шалгарч байсан байна. Тэгэхээр одоо сонсогч та бүхэндээ энэхүү алдарт цомгоос нь нэгэн сайхан дууг хүргье, энэхүү дуу бол цомогтойгоо ижил нэртэй сайхан дуу байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе